Бодлогод нөлөөлье!
Нийгэм, эдийн засаг, орчиндоо эерэг өөрчлөлт авч ирэх зорилготой Тогтвортой Хөгжлийн Бодлогын зөвлөх, аудитор.
Нийгмийн хариуцлагын тухай ойлголт нь зөвхөн нийгэмд хариуцлагатай байх тухай асуудал байхаа больж, дэлхий даяар байгаль орчин, нийгмийн аюулгүй байдал болон засаглал менежментийн ажлуудыг хамтатган авч үздэг болсон.
Үүнийг, ESG (Environment, Social and Governance) гэх ба энэ нь Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ) гэсэн нийгмийн хариуцлагын тулгын гурван чулууны элемент гэгддэг.
1947 оноос хойш Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) менежментийн олон улсын стандартууд олноор боловсруулагдаж, олон улс даяар ашиглагдаж ирсэн. Эдгээр нь 2020 оноос хойш тусдаа БОНЗ-н багц стандартууд болж, өргөжиж байгаа юм. Ингэснээр “ногоон тархи угаалт”, “хуурамч нийгмийн хариуцлага” гэх зэрэг бодит үр дүн гаргаагүй боловч “Бид стандарт нэвтрүүлсэн” гэж хэрэглэгч, иргэдийнхээ итгэлээр тоглодог муу туршлагыг халж, бодит гүйцэтгэл гаргуулдаг систем рүү дэлхий даяар шилжиж байгаа юм. БОНЗ стандарт гаргадаг олон улсын байгууллагуудтай 2023 оноос ISO өргөн хүрээнд хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн багц стандартуудыг баталж гаргахаа мэдэгдсэн. Иймд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хангахад ISO-с баталсан стандартуудыг мөрдөх нь аргачлалыг тодорхой болгож, цаг хугацаа, хүчин чармайлтыг тань хэмнэх болно. Энэ талаар сургалт, зөвлөгөө, аудитын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын линкийг дор холбов.
ISO Баталгаажуулалтын аудит
Та Австрали улсад төвтэй TQCSI компанийн Монгол дахь оффисын аудитын үйлчилгээг авч болно
ISO Онлайн сургалт
ISO Зөвлөгөөг орлох төгс шийдэл Монголын хамгийн анхны ISO цахим сургалтын платформыг нээгээд байна.