2025 оны Нобелийн шагналтнуудын хэлэлцүүлэг Японд саяхан зохион байгуулагдсан. “Ирээдүйн амьдрал” гэдэг сэдэвтэйгээр, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухай ярилцсан ба түүний 2-р илтгэлд Хүн төрөлхтөний генетикийн гарвал дурдагдсан. Энэ явцад 2022 онд шинэ судалгаагаа Нобелийн шагнал хүртсэн судлаач “Сибирь, Монгол орчмын нутагт амьдарч байсан хүмүүс Неандерталь ч биш, Хомо Сапиенс ч биш, тусдаа гень бүхий Денисован гэх төрлийн хүмүүс байсныг тогтоож, Нобелийн шагнал хүртсэн”.
Сибирь орчимд олдсон энэ шинэ төрөл нь 300,000-200,000 жилийн өмнөөс Сибирь, Монгол, Төв Азийн нутгаар амьдарч байсан нь нотлогдсоноос гадна Монголоос олдсон Салхитын эмэгтэй мумми-н олдвороос үүнийг баттай нотолсон байдаг. Гэвч Монголын ястнууд дунд тусгайлан өргөн хүрээтэй судалгаа хийгдээгүй учир одоогийн Монголчуудын хэдэн хувьд нь энэ ген байгааг тогтоогоогүй.
“Бусад хүнээс арай өөр ген, сэтгэлгээ Монгол хүнд байдгийг бид Нүүдэлчин сэтгэлгээ” гэдэг. Нүүж суудаг хэв маягаасаа, мал аж ахуйгаасаа гадна, өөр нэгэн сэтгэлгээ бидний цусанд байдгийг хэн бүхэн мэддэг, ярьдаг. Гэвч генетик талаас ийнхүү судлагдаагүй шинэ сэдэв гарч ирсэнийг цаашид дэлгэрүүлж, “Нийгмийн Антропологи талаас Монголчуудад байдаг энэ ген нь төр улсаа байгуулахад, Эзэнт Гүрэн болоход, бас нуран унахад ямар нөлөө үзүүлсэн байж болох вэ, генийн хувьд бидний сэтгэлгээ үнэхээр өөр үү?” гэх мэт асуултанд хариулж болохоор. Сэтгэлгээ нь өөр учраас генээ дагаад бусад суурин иргэншилтэй нийгмийн байгууллуудаас ялгаатай өөр засаглал тохирдог байх боломжтой. Тиймээс төр байгуулах & засаглал тогтоох зэрэг асуудалд одоогийн бидний хэрэглэдэг нийгэм эдийн засгийн онолууд буюу барууны орнуудын зохиосон онолоос тэс өөр хэрэгцээ байж болох ч магад… Судалгаа хийгдээгүй шинэ хэрэгцээ бүхий талбар.
Генетик мэдээллийг олдворуудаас шинжлэх нь нүсэр ажил, зардалтай, мөн хэр сайн хадгалагдсан эсэхээс хамаарч өгөршиж муудсан яснаас мэдээлэл гарган авах хүндрэлтэй байдаг гэх зэрэг талууд бий. Гэхдээ түүхэн баримтаар төр улсын байгуулалд бусад орноос онцлог шинж, сэтгэлгээ юу байсан, одоо тэрний үлдэгдэл шинж тэмдгүүд илэрдэг үү, бусад орны нөлөө яаж туссан байж болох вэ гэх мэтээр судалбал генетик судалгааг зөвхөн бие мах бодь гэлгүй, сэтгэлгээ ба оюуны талбарын талаас тайлбарлах гүүр үүсч болзошгүй. Цаашлаад энэ нь Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд хүн төрөлхтөний одоо барьж буй онолоос гадна хэрхэн нүүдэлчин ахуйн соёл, сэтгэлгээнээс суралцаж болох, мартагдсан бол сэргээж болох талаас судлагдах боломжийг ч нээж болно.
Бүр цаашилбал сүнслэг талаас Монгол хүмүүс өөрсдийгөө “тэнгэрлэг ард түмэн, хөх тэнгэрээ шүтдэг, дээд тэнгэрээс заяат” гэж нэрлэдэгт ямар нэг сүнслэг үндэслэл байгаа эсэх, энэ хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ холбогдож мэдэрдэг, аргадаж харьцдаг, зохицдог арга нь мал аж ахуйгаас гадна олон түүх домог, туульс, үлгэрт гардаг шиг сүнслэг оршихуйн холбоотой байх боломжтой юу? Одооны хүмүүс л их мэдэн шоолж ярьдагаас биш, Чингис Хаан хүртэл тэнгэрээ шүтэж, дайн хийхээс өмнө 3 хоног тэнгэрт залбирч мөргөсөн тухай түүхэнд тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгвэл хүний генийн хувьд сүнслэг мэдээлэл хүлээн авдаг тусгай ген байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Энэ сэдвийг шинжлэх ухаанчид шүүмжлэн шоолж шоглодог байсан бол одооноос далд ухамсар, сүнслэг итгэл үнэмшил ба түүний хүний эрүүл мэнд, биологийн шинж чанарт бодитоор нөлөөлж буй үр нөлөөг судалж, баталж эхэлж байна.
Тиймдээ ч Харвардын Их Сургуулиас эхлээд Нийгмийн Эрүүл Мэндийн Бодлого боловсруулахдаа хүний “Бие махбодь + Бодол + Сүнслэг байдал” гэсэн 3 бүтцээс, сүнслэг талыг нь огт хайхрахгүй орхиод байгаа талаар анхааран судалж эхэлж байна. Ерөөс хүний эрүүл мэндэд бодол, мэдрэмж, сэтгэл, сэтгэлгээ ямар чухал нөлөөтэйг ч судалж, нотолж эхлээд байна. Эх үүсвэр:
https://www.healthaffairs.org/doi/full/10.1377/hlthaff.2023.01643
Мэдрэлийн эсүүд, тархины үйл ажиллагаа судалдаг байсан эрдэмтэд хүний ухамсар ба далд ухамсар, цаашлаад бүлэг хүмүүсийн хамтын ухамсар нь хэрхэн тухайн нийгмийг байгуулахад, ажиллуулахад, асуудал үүсэх буюу түүнийг зохицуулахад нөлөөлж байдгийг судалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сүнслэг байдлын зан үйл, ард түмний итгэл үнэмшил, энергийн түвшинд хамтдаа хадгалдаг соёл, зан заншил нь хэрхэн нийгэмд одоо бодитоор нөлөө үзүүлж, нийгмийг хэлбэржүүлж байна вэ гэдгийг шинжлэх ухаан одоо л судалж эхэлж байна:
Science Spirituality & Social Impact: https://cmecatalog.hms.harvard.edu/consciousness-science-spirituality-and-social-impact/agenda
Харамсалтай нь дэлхийн топ их сургуулиудад үүсч хөгжиж буй эдгээр чиглэлүүдээр Монголд яг тодорхой судалгаа хийгдэж, батлагдаж нотлогдоогүй буюу харьцангуй судалгааны салбарт орхигдсон байдаг юм байна. Тиймдээ хүмүүс мэдрээд, ярьж хэлэлцээд, түүхээсээ ч болов нотлохыг хичээдэг тэдгээр сэдэв нь буруу мэт, батлагдаагүй учир шинжлэх ухаанаар нотлогдоогүй хуурамч мэдээлэл гэдэг хоч зүүж байх вий.
Улс орон, үндэстнүүдийн соёлын хувьсал нь нийгмийн институци, засаглалын хэлбэрийг сонгох сонголтонд чухал нөлөө үзүүлдэг тухай судалгаанууд байдаг. Тухайлбал, Joseph Henrich-н мэт эрдэмтэд барууны нийгмийн ялгаатай зан заншил, хүмүүсийнх нь зан үйлийн нормууд нь одоогийн Антропологи ба Эдийн засгийн ухааны талаас төр байгуулалтын онолуудад, засаглалын онолуудад хэрхэн нөлөөлсөнийг судалсан байдаг. WEIRD (Western, Educated, Industrialized, Rich, Democratic) societies буюу СОНИН Нийгэм гэж нэрлэсэн тэдний соёл иргэншилд өөрсдийгөө “Барууны, Боловсролтой, Аж Үйлдвэржсэн, Баян, Ардчилсан” нийгмийн төрөл гэж тодорхойлсон байдаг. Хятадад гэхэд WEIRD биш соёлтой нийгмийн судалгаа хийсэн байдаг. Хэнрих болон бусад судлаачид “Аливаа нийгэм, эдийн засаг, төрийн менежментийн онолууд нь яагаад зөвхөн эдгээр хөрөнгөжсөн, хөгжсөн барууны орнуудын жишигт нийцэх ёстой вэ? яагаад хамаг судалгаа нь зөвхөн тэнд хийгдэж, тэд хоорондоо ярьж баталж байдаг юм бэ? барууны нийгэм гагцаар хүн төрөлхтөний бүхий л соёл иргэншил, сэтгэлгээ, нийгмийн онцлогуудыг төлөөлөхгүй шүү дээ” гэж зарлаж буй.
Системтэй судалж амжаагүй ч, санаанд орсон ийм нэг сэдвийг хөндөв. Олон улсад ийм төрлийн судалгаа 2014 онд хийгдсэн байдаг нь Австрали, АНУ, Дани, Швед, Унгарын иргэдийн сэтгэл зүй болон генетикийн мэдээлэл нь тухайн нийгэм, төр улс, эдийн засгийн байгуулалтанд нөлөө үзүүлдэг эсэхийг судалсан байдаг. Ингэхдээ, либерализм, социализм гэх зэрэг суурь онолуудын үзэл баримтлал, хэрэгжилтийн шинж тэмдгүүд тухайн нийгэмд хэрхэн илэрч байгаа болон түүнд улс үндэстний генийн мэдээлэл нөлөөлж буй эсэхийг хамааруулан судалгаа байдаггүй болохыг онцолж, цаашид судлах хэрэгтэй гэж тэмдэглэсэн. Ялангуяа, 40 жил үргэлжилсэн уг судалгаанд эцэг эхийн гэрт байхдаа ихэр хүүхдүүд өөр өөр үзэл бодол өөртөө төлөвшүүлэх боломжтой бөгөөд цаг хугацаа явахын хэрээр хүний зан төлөв, хэв шинж нь хувьсан өөрчлөгдөж байсан ч улс төрийн болон нийгмийн үзэл баримтлал нь ерөнхийдөө өөрчлөгдөхгүй байсныг, амьдарч буй соёл, орчин, гэр өөрчлөгдсөн ч хэвээр байсныг онцолжээ. Тиймээс эрдэмтэд ямар нэг генийн нөлөө байна, гадаад орчны хүчин зүйлсээс болж өөрчлөгдөхгүй онцлог хэв шинж байна гэж зөвшөөрсөн боловч түүнийг судлан гаргаж ирэх зөв арга зүйг олоогүйг тэмдэглэсэн. Гол нь генийн мэдээлэл удам дамжин өвлөгдөх, эцэг эхээс үр хүүхдэд тодорхой үйл ажиллагаагаар дамжин өвлөгдөх явцад учир байна гэж үзсэн. Энэ нь бидний нэрлэдгээр үндэстний зан заншил, өв уламжлалыг хэлж байна.
https://link.springer.com/article/10.1007/s10519-014-9648-8
Хятадын зарим судлаач нар Монголын төр засаглалын түүхэн үйл явдлуудыг Конфуцийн үзэл баримтлалыг Хятадаас сурч авсантай холбон тайлбарласан. Ялангуяа Юань Гүрний үед Хятадаас сурч авсан үзэл баримтлалаар төр улсаа байгуулдаг байсан гэсэн нь цаг хугацааны хувьд зөвхөн Хубилай хааны засаглалыг багтаасан, түүнээс өмнөх түүхийг судалж нотлоогүй. Мөн Монголын нүүдэлчин мал аж ахуйд суурилсан аж амьдрал, засаглал, байлдааны хэв маягийг суурин иргэншилтэй хятад хүмүүсийн соёлын хэмжүүрээр хэмжих нь тохиромжгүй байгаа юм. Зарим мэргэжилтнүүд Монгол нүүдэлчид индивидуалист байдлаар хээр талд өөрийгөө бие даан авч явах шаардлагатай орчин нөхцөлд амьдардаг тул Хятад ба бусад улсынх шиг Коллективист үзэл онолууд тохирдоггүй, тэд нийтийн эрх ашгийн төлөө өөрийн хувийн амьдралаа өөрчлөх үзэл бодолгүй гэжээ. Учир нь амьдралын үнэ цэнэ, сэтгэлгээ, аливаа системт дүрэм журмаас үргэлж гарах гэж, шинийг эрэлхийлж байдаг, үргэлж л ямар нэг лидер гарч ирээд “бужигнуулж” байдаг улс хэзээ ч нэг улсад эзлэгдээд дүрмийн дор удаан амьдардаггүй аж.
https://altaica.ru/LIBRARY/rachewiltz/Rachewiltz_Confucius%20in%20Mongolian%202006.pdf
https://study.com/academy/lesson/confucianism-in-the-sung-mongol-periods.html
Ялангуяа Монгол шиг овог аймгуудад суурилсан, гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг (орчин үед бол гэр бүлийн бизнесүүд) & удам угсаагаараа хамтран засагладаг соёлтой улсад түүнд нь тохирсон удирдлагын бүтэц хэрэглэгддэг байсныг дурдсан судалгааг 2018 онд Сийбэрг хийсэн. Жамсранжавын 2009 оны судалгаанд малчин өрхүүдийн газрын менежмент нь хэрхэн институцийн чанарыг олж, өөрийн гэсэн засаглалын модельтой байдгийг танилцуулсан. Энэ нь бусад орных шиг “төвлөрсөн засаглал биш”, харин “төвөөс холдуулсан засаглалын систем” нүүдэлчин соёлд сайн ажилладаг бөгөөд орон нутгийн засаглал нь уламжлалт нийгмийн хэм хэмжээг дэмжиж чадсан үед олонд хүлээн зөвшөөрөгддөг тухай, ингэхдээ хүмүүс хүчээр захирсан нэгнийг биш эрдэм ухаанаараа, нийт бүлгүүдийг хамгаалж чадаж байгаагаараа, ээлтэй нэгэн байгаагаараа хүндлэгдэж чадсан хүнийг “удирдагч”-аа хэмээн зөвшөөрдөг бөгөөд Социалист нийгмийн үед энэ мэт үндсэн уламжлал нь эвдэгдсэн. Одоо бол бид уламжлалыг ч дагадаггүй, магадгүй түүнийгээ мартсан, бусад орны засаглалын системийг ч бүрэн шингээдэггүй, өөрийн гэсэн эсэргүүцэх дархлаатай ард түмэн болоод байгаа аж. Тиймээс энэ үед нийгмийг зөв хэлбэржүүлж, өөрийн гэсэн онол гаргаж ирэх, түүнд генийн болон соёл заншлын, орчны нөлөөг тооцсон байх нь үр дүн өгөхөөр байгаа юм.
Монголын талаар энэ мэт суурь судалгаа, онолын судалгаа, эмпирик судалгаанууд бараг хийгдээгүй байдаг. Засаглалын зөв хэлбэрээ олохын тулд системтэй судалгаа зайлшгүй шаардлагатай байна. Хиймэл оюун ухааны олон апп байдаг болсоноос эхний байдлаар одоо хийгдсэн судалгаануудад суурилан дараах ерөнхий дүр зураглалыг гарган авч болж байна. Мэдээж хүн үүнийг нарийвчлан судлах хэрэгтэй 🙂