Энэ сэдвийн талаар ISO45001:2018 болон ISO14001:2015 стандартын 8.2-р бүлэгт заадаг. Стандартын шаардлага нь онцгой байдалд бэлэн байх болон онцгой байдал учирсан тохиолдолд хариу үзүүлэх гэсэн 2 багц ажлыг шаарддаг. Энэ удаа бэлэн байдлыг хангахын тулд хийж болох эрсдэлийн үнэлгээний талаар товч оруулъя.
Энэ нь байгалийн гамшиг гэх зэрэг аливаа гэнэтийн хүчин зүйлээс болж байгууллагын үйл ажиллагаа доголдох, хэвийн горим алдагдах, авран хамгаалах үйл ажиллагаа болон нөхөн сэргээх үйл ажиллагаа шаардлагатай болох тохиолдлыг хэрхэн урьдчилан тооцоолж, бэлтгэл хангах вэ гэдэг талаар юм.
1. Онцгой байдал гэж юу вэ?
Онцгой байдал = Хүлээгдээгүй, гэнэтийн, аюултай, яаралтай хариу арга хэмжээ шаардсан нөхцөл байдал. Түүнийг олон нийтэд хамааралтай ба байгууллагад хамааралтай гэж хоёр ангилна.
Энэ талаар BS OHSAS18004:2008 стандартын Хавсралт 1-т заасан байдаг:
Хавсралт 1, ББ. Онцгой нөхцөл байдлаа тодорхойлохдоо, ноцтой гэмтэл, өвчлөлд хүргэж болох осол ба осолд дөхсөн тохиолдол, гал ба дэлбэрэлт, аюултай бодис ба хий алдагдах, байгалийн гамшиг ба цаг агаарын хүчин зүйл, дулаан ба цахилгаан хангамж алдагдах, цар тахал, тахалт өвчин, түүний улмаас үүдсэн хорио цээрийн орчин нөхцөл, нийгмийн үймээн самуун, терроризм, устгах сөнөөх зорилготой хорлон сүйтгэх үйл ажиллагаа, ажлын байрны үймээн самуун, дүрмийг бөөнөөр зөрчих, бослого хөдөлгөөн, үйл ажиллагаанд чухал тоног төхөөрөмжийн гэнэтийн алдаа доголдол, авто замын осол зэргийг багтаана.
I.2.3 Онцгой байдлын нөхцлүүдийн жагсаалтыг гаргаж, түүнээс хүнд болон үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн зэргийг нь тогтоож, хүлээн зөвшөөрч болохооргүй өндөр эрсдэлийг нь онцгой байдалд хариу үзүүлэх төлөвлөгөөнд тусгана.
I.1.2. Онцгой байдал нь зарим газарт энгийн хөнгөн арга хэмжээ шаардсан байхад зарим газарт илүү том цар хүрээтэй, хүндрэлтэй процесс шаардаж болно. Иймд, байршил бүрийн онцлогийг харгалзаж, тус бүрийн онцлогт тохирсон байдлаар төлөвлөгөө гаргасан, ажилтнуудад ойлгуулсан байна.
I.2.1. Онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд, настай иргэд, архаг суурь өвчтэй ажилтнууд, ажлын байранд байсан хэрэглэгч, үйлчлүүлэгч, зочид, орчин тойрны хөршүүд, өнгөрөн явж байсан олон нийтийн гишүүд зэрэгт аврах ажиллагааны ямар хэрэгцээ үүсэх, хэрхэн тэр хэрэгцээг хангах талаар тодорхойлсон байна.
- Аюултай материал хадгалдаг байршил, бүртгэл,
- Байршлын тоо, тэдгээр тус бүрт байгаа хүний тоо,
- ХЭМАБ-д нөлөөлж болох ноцтой асуудлууд,
- Онцгой байдлын сургалтыг хэдэн хүнд нь өгсөн,
- Онцгой нөхцөл байдал үүссэн болохыг хэн тодорхойлох, хэрхэн хянах,
- Эмнэлгийн тусламжийн тоног төхөөрөмжийн бүртгэл, бэлэн байдал, анхны тусламжийн хэрэгслүүдийн хангалт ба бэлэн байдал,
- Анхдагч болон хоёр дагч хяналтын системүүд,
- Аюултай материалын хяналтын системүүд,
- Гал илрүүлэх болон устгах системүүд,
- Байгууллагын онцгой байдлын хүч ирэх хугацаа, нөөц, ур чадвар,
- Орон нутгийн онцгой байдлын үйлчилгээний хүч ирэх хугацаа, нөөц, ур чадвар, одоо хэрэгждэг журам,
- Хуулийн болон бусад шаардлагууд,
- Өмнөх онцгой нөхцөл байдалд хариу үзүүлж байсан туршлага.
- Ерөнхий хариуцлага хүлээж, стратегийн шийдвэр гаргах багийн ахлагч,
- Хэрэгтэй бодит нөөцийг хариуцан хангах үүрэг бүхий нөөцийн хариуцагч,
- Аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үзүүлэх ажилчид, хүний нөөцийн ажилтан,
- Мэдээлэл хариуцсан ажилтан, онцгой байдлын газарт болон арын оффист мэдээлэл дамжуулах хүн,
- Бүх шийдвэр, шийдэл, үйл хөдлөлийн бүртгэлийг хөтлөх хүн.
Эндээс харахад, өөрт хамааралтай онцгой нөхцөл байдлуудыг тодорхойлсоны дараа тэдгээр аюул нь бодитоор учрах магадлал, учирлаа гэхэд хэр хэмжээний хохирол учруулах вэ гэдгийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эндээс, өндөр эрсдэлтэй цэгүүдийг сонгон авах зорилготой ба эдгээр аюул эрсдэлээс хамгаалах төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл хангах шаардлагатай гэсэн үг. Энэ төрлийн эрсдэлийн үнэлгээг олон улсад Онцгой байдлын эмзэг байдлын үнэлгээ хийх буюу эрсдэлийн зэргийг тодорхойлох гэж нэрлэдэг:
Эрсдэлтэй цэгийг тодорхойлсон бол хариу арга хэмжээг төлөвлөнө. Гэхдээ, гол эрсдэлтэй цэгээ зөв сонгож авах нь онцгой байдалд хариу үзүүлэх арга хэмжээний 80%-н ажлыг бүрдүүлдэг. Үйл явцыг газар дээр хэрэгжүүлэх нь төлөвлөгөөг дагах тухай асуудал учир, төлөвлөгөө нь бүрэн зөв гарах, хэн юу хийх ёстойг зөв зааж өгөх нь маш чухал. Хэрэв толгойгоо олохгүй бол хөлөө олохгүй гэдэг шиг, яаж ажиллах аргаа мэдэхгүй бол түүнийг хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг. Иймд, дараах аргыг ашиглаад, хийх ажлаа тодорхойлохыг АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар санал болгодог.
Эх үүсвэр:
Үнэлгээний аргууд: https://asprtracie.hhs.gov/technical-resources/3/hazard-vulnerability-risk-assessment/1
https://www.calhospitalprepare.org/hazard-vulnerability-analysis