Австрали Улсын хотын менежментийн сайн туршлагуудаас чадах хэмжээгээрээ хуваалцъя. Энэ удаад “Сайн бодлогын жишээ: Австралийн Викториа мужийн авто замын төлөвлөлт, зохицуулалт, түгжрэлгүй хотын менежмент” сэдвээр зарим мэдээллийг хүргэж байна.

Австрали Улсын Викториа муж хамгийн өмнөд хэсэгт байрладаг, өмнөд далайн эрэгт. Энэ мужийн том хот нь Мелбурн. Викториа мужийн замын хөдөлгөөний дүрэм, жолооны сургалт ба шалгалт, жолоочийн үнэмлэх авах болоод цуцлах зэрэг замтай холбоотой бүхий л менежментийг ВикЗам (VicRoads) гэх төрийн байгууллага нь хийдэг. Энэ байгууллагын вэб сайтад жолоо барих, авто машиныг нэр дээрээ бүртгүүлэх, хэрэглээтэй холбоотой бүх төрлийн төлбөр тооцоо, бүртгэл хийлгэх зэрэг цэстэй, бүх үйл ажиллагаа цахимжсан тул хүмүүс өөрийн нэр дээр данс үүсгэн бүртгүүлэх үүрэгтэй. Вэб сайтаар ороход, хууль тогтоомжийн болон бүхий л хэрэгтэй мэдээлэл нийтлэгдсэн байдаг.
Хууль, дүрэм журмын шаардлагуудыг энгийн хүнд ойлгомжтой байдлаар гарын авлага, заавар болгон PDF файлаар нийтэлсэн тул хэзээ ч хаанаас ч хайлт хийгээд, мэдээлэл авахад хүртээмжтэй. Бас энгийн хэллэгээр, зураг хөрөгтэй, видео заавартайгаар оруулсан тул ойлгоход амар. Жолооны дүрмийн сургалтууд энэ вэбдээ үнэ төлбөргүйгээр байрладаг ба видео, анимэйшн хосолсон орчин үеийн онлайн сургалтын технологиор дүрмийн хичээлээ үздэг. Дүрмийн шалгалтаа ч энэ сайтаараа өгдөг.



a. Иргэд олон нийтийн аюулгүй, амгалан тайван байдал,
b. Бүс нутгийн засаг захиргааны байгууллагуудын хүлээх үүрэг хариуцлага,
c. Засгийн Газрын хариуцдаг замуудыг хариуцдаг төрийн байгууллагууд (зарим замыг хувийн байгууллагууд хариуцаж, төлбөртэй ашиглуулдаг),
d. Дэд бүтцийн хангамж ба нийтийн тээврийн хангамжийг хариуцагчид,
e. Замын орчимд ажиллаж буй хувь хүмүүсийн аюулгүй байдлын зохицуулалтыг харгалзан үзсэн тухай танилцуулга нь вэбд байна.

Үүнд:
a. Замын менежментийн дүрэм (Ажиллагаа ба дэд бүтцийн шаардлага) 2015;
b. Замын менежментийн дүрэм (Ерөнхий) 2016.

Үүнд:
a/ Олон нийтийн ашиглах замуудын үйл ажиллагааны үүрэг хариуцлагын код. Үүнд,
a) өндөр хурдны замуудтай нийлэх налуу байгууламжууд,
b) Артерийн буюу холбогч замууд (орон нутгийн зам),
c) VicRoads болон орон нутгийн төрийн байгууллагуудын замын талаар хүлээх үүргийн зохицуулалт,
d) Замын далан, суваг, тогтоогч ханан байгууламжууд, явган хүн зөрж өнгөрөх бүтцүүд, замын хажуугийн бүтээцүүд, тэдгээрийг хариуцагчид,
e) Замын ойр орчмын ус зайлуулах системүүд, тэр орчмын нөлөөнд орох бүсийг хамгаалах үүрэг бүхий талууд,
f) Авто зам, төмөр зам, трамвайны зам, автобусны замууд, эгнээнүүд, түүнтэй холбоотой дэд бүтцийн нөөцийг хариуцагчид, ажиллах заавар багтана.
b/ Цаашлаад, энэ сайн туршлагын кодуудад артерийн замуудыг зарлаж, тэдгээр замуудад оргил ачааллын үеэр зам чөлөөлөх үүргийг оноох, тэмдэгжүүлэх, ачааллын бус цагаар 1-р эгнээнд авто зогсоолын зориулалтаар ашиглуулах, ачааллын үеэр зогссон машиныг ачиж явах ба журмын хашаанд байршуулах, торгох үйл ажиллагаа, замын хөдөлгөөний менежментийн төлөвлөгөө, зам орчмын дэд бүтцийн менежментийн төлөвлөгөө, зам засвар арчлалтын ажил хийх үеийн авто хөдөлгөөний зохицуулалт гэсэн асуудал тус бүрт заавар боловсруулсан.

2. “Замын аюулгүй байдлын тухай хууль, холбоотой дүрэм журмууд” багцаараа хэрэгждэг. 1986 оны Замын аюулгүй байдлын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгждэг дараах дэд хуулиуд хэрэгжинэ:
a. 2017 оны Замын аюулгүй байдлын дүрэм,
b. 2021 оны Замын аюулгүй байдлын дүрэм (тээврийн хэрэгслүүд),
c. 2019 оны Замын аюулгүй байдлын дүрэм (жолоочид),
d. 2019 оны Замын аюулгүй байдлын дүрэм (ерөнхий),
e. 2019 оны Замын аюулгүй байдлын дүрэм (замын хөдөлгөөний менежмент),
3. Ослын дараа ачих үйлчилгээний тухай хууль 2007, Мелбурн хотын холболтуудын тухай хууль 1995, Зүүн Холболтын Төслийн тухай Хууль 2004 зэрэг хуулиуд хамт хэрэгждэг.




a. Суудлын авто машин, том оврын ачааны машин, мотоцикл, трактор, далайн тээврийн хэрэгсэл, гал унтраах машин, ослын ачилтын машин, такси, болон аюултай бүст жолоодлого хийх тээврийн хэрэгслүүдийн төрлөөр тус тусад нь жолоочийн эрх авна. Энэ эрх нь дотроо, суралцагч, дадлагажигч, бүрэн эрхтэй жолооч гэсэн 3 түвшинтэй.
b. Суралцагчийн зөвшөөрлийн лиценз (https://www.vicroads.vic.gov.au/licences/your-ls). 4-6 цагийн онлайн сургалтыг үзсэний дараа шалгалт өгч, суралцагчийн эрх авна. Энэ эрхийг 16 нас хүрсэн, байнгын оршин суух хаягтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, ямар нэг хэрэг зөрчилгүй, шалгалтанд тэнцсэн, төлбөрөө төлсөн хүн авдаг. Энэ лиценз нь нэг төрлийн жолооны үнэмлэх бөгөөд 1 жил хүртэлх хугацаанд хэрэг зөрчил гаргахгүй байх нөхцөлтэй. L түвшний гэрчилгээ олгоно, суралцагч учир машин дээрээ L үсэг бүхий шар тэмдэг байнга хэрэглэх үүрэгтэй. Энэ 1 жилийн хугацаанд насанд хүрээгүй хүн тээвэрлэхгүй, жолоочийн хажуугийн суудалд насанд хүрээгүй хүн суулгах хориотой, 120 цагийн хянагчтай жолоодлогын дадлага хийсэн тайланг жолооны багш эсвэл курсээс авна. Нэг жилийн аюулгүй байдлын болон туршлагын шаардлагаа хангасны дараа Дагалдан суралцагчийн шалгалт өгч, Р түвшний лиценз авч болно.
c. Дагалдан суралцагчийн зөвшөөрлийн лиценз (https://www.vicroads.vic.gov.au/licences/your-ps). Энэ түвшний эрхийг Суралцагч түвшний 1 жилийн шаардлагаа хангасан, Аюулын Мэдрэмжийн Шалгалт нэмж өгсөн хүн авах боломжтой. Машинаа барьж чадах, жолооны дүрмээ мэдэхээс гадна Аюулгүй Жолоодлогын Дүрмийг заавал мэддэг хүмүүсийг дагалдан жолооч болгодог. Замын хөдөлгөөнд оролцож байгаа талууд янз бүрийн аюултай орчинд өдөр тутам жолоо барьдаг ба аливаа зам тээврийн ослын хохирогч нь хэн байхаас хамаарч гэмтлийн зэрэг, хохирлын түвшин өөр байдгийг сайтар ойлгуулдаг. Тухайлбал, бүхээгтэй машин дотор сууж байгаа хүн дугуй унаж байгаа хүнийг мөргөхөд, гадуураа ямар ч бүхээггүй, хамгаалалтгүй дугуйтай хүний гэмтэл хамаагүй хүнд байх тухай заадаг. Мөн замыг дугуй унагчид, мотоцикл унагчид, автобусууд гэхчлэн ялгаатай оролцогч талууд ижил тэнцүү эрхтэйгээр хуваалцан ашиглах ёстой бөгөөд энэ талуудын аюулгүй байдлыг шаардлагыг ойлгосон хүн хамаагүй тайван, болгоомжтой, бусдыг энэрэх сэтгэлтэйгээр хөдөлгөөнд оролцдог.
Үүнд:
i. Аюулыг ажиглах,
ii. Аюулгүй зай баримтлах,
iii. Аюулгүй хурдтайгаар явах,
iv. Замыг хуваалцан ашиглах,
v. Өөртөө цаг олгох,
vi. 3 секундын дүрэм,
vii. Өөрчлөгдөж буй замын нөхцлийг ажиглах,
viii. Анхаарал сарниулахаас сэргийлэх зэрэг сэдвүүд багтана.

d. Бүрэн эрхтэй машин барих лиценз. Бүх шаардлагыг хангасан туршлагатай жолоочид энэ түвшний үнэмлэх олгоно. Үнэмлэх нь VICROADS-т бүртгэлтэй байх ба гэрийн хаяг, утасны дугаараа сүүлийн хүчин төгөлдөр байдлаар байнга мэдээлэх үүрэгтэй. Гэр нүүснээс хойш 2 сарын дотор мэдээлээгүй бол торгуулна.


a. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety-and…/vehicle-safety
b. Электрон скүүтэрийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/…/e-scooters-in-victoria
c. Жолоочийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety-and…/driver-safety
d. Дугуйчдын аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety-and…/cyclist-safety
e. Явган зорчигчийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety…/pedestrian-safety

Викториа мужийн хэмжээнд жил бүр 47 явган зорчигч дайруулж нас барсан, 690 явган зорчигч хүнд гэмтсэн статистик мэдээ байна (https://www.vicroads.vic.gov.au/…/pedestrian-statistics). Хүүхэд, хөгшид, тэргэнцэртэй иргэдийн хэрэглээнд зориулж явган хүний болон авто замын байгууламжуудыг төлөвлөн байгуулдаг тул тэдгээрийн аюулгүй байдлын заавар, шаардлагууд мөн тусдаа.


Эдгээр замууд нь хотыг түгжрэлээс сэргийлдэг. Эдгээр замын менежментийг хийхдээ, дэлхийн шилдэг туршлагыг ашигласан системүүд ажилладаг. Замын гүйцэтгэлийн тооцооллыгг хийхдээ, аюулгүй байдлыг хангах, тээврийн хугацааг товчлох, найдвартай байдлыг нэмэгдүүлэх гэсэн гурван үзүүлэлтийг зэрэг харгалзаж үздэг.



Замын төслүүд (https://www.vicroads.vic.gov.au/…/melbourne-road-projects), хууль тогтоомжийн төслүүд (https://www.vicroads.vic.gov.au/planni…/statutory-planning), байгаль орчны үр нөлөөг хянах менежмент (https://www.vicroads.vic.gov.au/planning-and…/environment), хөрөнгө оруулалтын үр нөлөөг хэмжсэн мэдээллүүд (https://www.vicroads.vic.gov.au/…/evaluating-investments), хөрөнгийн үйлчилгээний менежмент (https://www.vicroads.vic.gov.au/plannin…/property-services), авто зам өргөтгөх болон барих зорилгоор газар авах болон нөхөн олголтын менежмент (https://www.vicroads.vic.gov.au/…/land-acquisition-and…), бизнес болон салбарын байгууллагуудтай уялдахтай холбоотой менежмент (https://www.vicroads.vic.gov.au/business-and-industry) гэсэн бусад хэсгийг үзэж болно. Бүх менежмент, бодлого нь ил тод төлөвлөлт, тайлагналтай байдаг байна.
Түгжрэлгүй, аюул багатай замуудтай холбоотой зургуудаа хуваалцлаа
Дотор нь амьдраад, мэдрэхэд энэ замын менежментүүдийг зүгээр л хуулаад тэр чигээр нь Монголдоо аваад ирэх юмсан гэж их бодогдсон юм. Өөрийн хувийн туршлагаас нэмээд хэлэхэд, дараах зүйлс дажгүй сайн туршлага санагдсан:

1. Орон нутагт холын замд явахад 15 км тутамд 3 км-н урттай гүйцэж түрүүлэх эгнээ хийгдсэн. 2 урсгал нь нэг эгнээтэй нарийн замтай боловч, энэ 3 км-н турш хоёр эгнээтэй болно, хурдаа нэмэх төлөвлөгөөгүй жолооч 1-р эгнээ рүү шилжихэд, гүйцмээр байгаа машинууд 2-р эгнээгээр хурдан явж түрүүлнэ. Энэ нь ослоос сайтар сэргийлдэг. 👍
2. Орон нутгийн замд мөн жолоочийн ядаргаа тайлах цэгүүд их байх ба тэнд нь саравч, 00, хогийн сав байдаг. Жолооч нойрмоглох, ядрах үед сэргээх зорилготой зориулалтын томхон талбайтай зогсоол юм. 👍
3. Орон сууц, хаусны хотхонууд бүгд гудамжлан, асфальт замтай, тэр нь айл бүр лүү ордог. Зам бүр ус зайлуулах шугам сүлжээнд холбогдсон байдаг тул өвлийн борооны улиралд зам дээр ус тогтох асуудал байхгүй. Хийцийн хувьд, хотхоны гудамжны авто замууд голдоо өндөр, хоёр захаараа налуу ба ус зайлуулах хоолой руугаа гулгасан байдалтай. Иймээс, замын голд болон хажууд ус тогтохгүй, шууд урсдаг. Үерийн далангууд ба ус зайлуулах шугамуудыг хотын захиргааны хяналтын инженерүүд нь цаг агаарын өөрчлөлттэй уялдуулан даацын тооцоолол хийж, нэмж хүчитгэх, нөөц шугамыг ажилд оруулах зэргээр зохицуулдаг. 👍
4. Орон нутгийн авто замын технологийн хувьд өндөр далан байгуулж, дээр нь зам тавьдаггүй. Хөрсний давхаргатай ижил түвшинд өндөртэй байх юм билээ. Энэ нь ан амьтан дамжин өнгөрөхөд саадгүй байлгах, мөн гэнэтийн хэрэгцээ гарч зогсох хэрэгцээ үүсэхэд аюулгүй байлгах зориулалттай. 👍
5. Мелбурн хотын төвийн замууд нь 4 зүг 8 зовхистоо сүлжээ бүхий трамвайны замтай, тэр нь хотын бүх захууд руу очно. Трамвай нь замын голын эгнээгээр явах ба трамгүй үед машинууд хэвийн ашиглана. Трам-с хүн буух, суух үед 1-р эгнээний машинууд зогсон өнгөрөөх үүрэгтэй. Зарим трамны зогсоол нь зорчигчийг аюулгүй буулгах хэсэгтэй, тэр нь хашаатай, хоёр тийшээ явган хүний гарцтай. 5 сая хүн холхидог хот гэхэд трамдаа зам сайн тавьж өгөх ба зорчигчийг гэмтээх осол маш цөөн гарна. 👍
6. Машин ачилтын үйл ажиллагаа нь С үсэгтэй буюу Clear (саадгүй) байлгах үүрэгтэй хэсэгт, тогтсон цагт нь дүрэм зөрчсөн үед л явагддаг. Зарим зам нь ачаалалгүй үед зогсоолын үүрэгтэй учир тэр бүр хүний машиныг ачаад байхгүй. 👍
7. Хотын төвд үнэгүй машин зогсоол байхгүй. Харин төлбөртэй авто зогсоолууд хангалттай том зайтай, зарим байршилд 4-10 давхар байшин хэлбэртэй зогсоолууд байна. Жишээ нь, нисэх буудлын авто зогсоол нь ийм олон давхартай. Зогсоолын төлбөрийг орж гарахад уншуулдаг автомат төхөөрөмжинд шууд картаа чип-р уншуулж төлөх боломжтой, эсвэл ил зогсоолын хувьд оногдсон зайны кодоо, машины дугаартайгаа бүртгүүлэн гар утасны аппликэйшн-р төлнө. Зогсоолын төлбөрийг хүн хураах систем байхгүй. Орон сууцны хотхоны зоорийн давхарын гаражт төлбөр төлөхөд мэдэхгүй, болохгүй асуудал гарвал төлбөрийн машинаасаа харуул буюу туслагч руу шууд залгаж, заавар авна. Тэр хэсгийг байнгын камераар хянаж байдаг гэсэн үг. 👍
8. Хотын төвд машин унах нь зогсоолын төлбөрөөс эхлээд үнэтэй учир иргэд трам, автобусанд суух нь тохиромжтой байхаар шийдэж өгсөн. Учир нь хотын төвийн бүх бүст нийтийн тээвэр үнэгүй. Төвөөс гарахад төлбөр авдаг. Автобусны карт аваад, тэр картаараа бүх төрлийн нийтийн тээвэр авах боломжтой. Өдөрт нэг удаа нэг тийш явахад 4.5 доллар буюу 12,500 төгрөг орчим, харин өдөржин давтан ийш тийш явах бол максимум 9 доллар буюу 25,000 төгрөг байна. 👍
9. Хотын төв болон захаар дугуйн зам хангалттай бөгөөд нийтийн тээвэрт төлбөр төлөлгүйгээр дан дугуй унаж ажилдаа ирж очдог, хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг эцэг эхчүүд олон байдаг. Энэ нь хүн хөдөлгөөн хийх талаас эрүүл мэндэд ээлтэй, мөн төсвөнд хэмнэлттэй, цаашлаад агаарын бохирдлоос сэргийлж буй менежмент юм. 👍
Сайн туршлагаа кодлоод, бэлэн загвартай болгоод өгсөн хөгжингүй улсуудын стандартаас бид сайн импорт хийх хэрэгтэй байна. Ингэснээр, тэдний хөгжих явцдаа үзэж туулсан алдаа бүхнийг, сургамж бүхнийг товчлох боломжтой юм л даа. Хэрэгтэй хүмүүст нь шэйрлэж хүргээрэй! Ганцхан замын хөдөлгөөний дүрмээр хүн ам ихтэй хотын замын менежментийг хийх нь учир дутагдалтайг Монголчууд бид өдөр тутамдаа мэдэрч байна, ялангуяа Улаанбаатарын замын ачаалал. Сайн сайхны төлөө хувь нэмрийг жижигхэн бичвэрээр ч гэсэн хүргэж байхад хөгжлийн төлөө хамтдаа урагшлах биз ээ. 😃