Mar 10, 2025 Voices for Sustainability/ Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой
ХБНГУ-д төвтэй МИО Карбон байгууллагын ахлах менежер Элба Эстрада, Жулиа Островски нар тогтвортой байдлын хууль эрх зүйн орчны шинэ тутам мэдээллийг Европын Холбоо болон ХБНГУ-н өнцгөөс тайлбарлалаа. Европын Холбоо нь дэлхийн тогтвортой байдлын менежмент, тайлагналын хөгжилд тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 20-30 жилд сайн дурын сонголт байж ирсэн шаардлагуудаа “Заавал биелүүлэх” шаардлага болгон чангаруулж буй. Ингэхдээ байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээ, худалдан авалтын практик, үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн процессуудад юун түрүүнд анхаарч байна. Цаашлаад Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал гэхчлэн бүхий л салбарт шалгуураа нэмсээр байгаа нь МУ шиг орнуудаас экспорт хийхийн тулд Тогтвортой байдлын шаардлагуудыг хангаж ажилладгаа нотлохыг шаардах юм.
MEO Carbon from Germany provided valuable insights into the sustainability-related regulations in both the EU and Germany for our audience. We greatly appreciate the EU’s leadership in driving the transition towards more environmentally responsible and sustainable supply chains, procurement practices, manufacturing processes, and transportation systems. This commitment paves the way for a greener future across industries.