2025 оны 3 сард “Бодлогод дуу хоолойгоо хүргэе!” арга хэмжээ зохион байгуулна

 🎓🇬🇧 Чэвнингийн Тэтгэлгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад (ИБУИНХУ)-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдийн хөтөлбөрөөс сан байгуулж, эх орондоо сурсан мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй төгсөгчдийн төслийг дэмждэг.

🌍✨ 2015-2016 онд Англи, Уэлс, Щотланд, Умард Ирландад мастерын хөтөлбөрт хамрагдсан Чэвнингийн төгсөгчид “Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой” 🎙 төслийг санаачлан, 2024-2025 онд Чэвнэрүүдийн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулах, бодлогод ашиглаж болох сайн туршлагын мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

🇬🇧 ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцах нь маш өрсөлдөөнтэй.
📊 400 өргөдөл тутамд зөвхөн 1 оюутан сонгогддог ба 🇲🇳 Монгол Улсаас одоогоор 200 гаруй оюутан мастерын сургалтанд хамрагдаад байна. Жил бүр 1800 орчим гадаад оюутан ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцдаг.

📚 “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ”

✍️ Өвөртөлж ирсэн эрдмээс нь хуваалцаж буй манай подкаст, блогийг дэмжиж, хүргэж буй дуу хоолойг нь бусдад түгээгээрэй! 🎙🌍

🤝 Чэвнингийн Төгсөгчдийн Сүлжээ
🌐 Chevening Alumni Network-д нэгдсэнээр төгсөгчид хэрэгтэй мэдээллээр хангагдах, дэлхийн өнцөг булан бүрт буй Чэвнингийн төгсөгчидтэй ажил, амьдралаараа холбоотой байх гайхалтай боломжтой.

💡 Чэвнингийн тэтгэлгээр төгсөгчид жил бүр төслийн саналаа илгээж, олон улсын төслүүдээс өрсөлдөн, шалгарсан 1-2 төсөл нь улс орондоо хэрэгждэг.
📲 Дэлгэрэнгүйг эндээс уншаарай: https://www.chevening.org/resource-hub/alumni/programme-fund/

🎙🌏 “Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой” төслийн хүрээнд…
Чэвнингийн хөтөлбөрийн төгсөгчид ярилцлага хөтлөх, блог бичих, подкастанд оролцох зэрэг сайн дурын ажлыг үнэ төлбөргүй хийж байна. 🇲🇳 МУ-ын хөгжлийн төлөө тогтвортой байдлын чиглэлээр дуу хоолойгоо хүргэж буй багийнхандаа баярлалаа!

🎉 2025 оны 3 сард “Бодлогод дуу хоолойгоо хүргэе!” арга хэмжээ
📅 Энэхүү арга хэмжээ нь подкастын мөрөөр хэрэгжүүлэх байнгын төслийн саналуудыг хөрөнгө оруулагч, бодлого тодорхойлогч шийдвэр гаргагч нарт танилцуулах зорилготой.

Биднийг дэмжээрэй! 🎉
#CheveningMongolia 🇲🇳 #VoicesForSustainability 🎙 #PolicyChange 📜 #CheveningAlumni 🌏 #SustainableDevelopment ♻️ #MakeYourVoiceHeard 🎤 #CheveningNetwork 🤝 #EducationForChange 📚 #GlobalLeaders 🌐 #Mongolia 🇲🇳

Холбоотой нийтлэлүүд