ESG (Environment, Social and Governance) -н тухай

By Oyuka – 

Нийгмийн хариуцлагын тухай ойлголт нь зөвхөн компанийн засаглалын асуудал байхаа больж, дэлхий даяар байгаль орчин, хүний аюулгүй байдал, болон компанийн засаглалыг хамтатган авч үздэг болсон. Үүнийг, ESG (Environment, Social and Governance) гэх ба энэ нь Байгаль орчин, Нийгэм, Засаглал гэсэн нийгмийн хариуцлагын тулгын гурван чулууны элементийг авч үздэг. 👍

“Компанийн Нийгмийн Хариуцлагын ойлголт” нь эдгээр асуудлуудыг чанарын аргаар хэмжиж, аливаа байгууллагын үйл ажиллагааны байгаль орчин, хүн, нийгмийн нөлөөг авч үздэг байсан. Харин “ESG” нь эдгээр асуудлыг тоон шинжилгээний аргаар илүү нарийвчлан хэмжих, тайлагнахад чиглэж байна. ☝ Ингэснээр, хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын бодит гүйцэтгэл ил тод байх боломжтой юм. 🤞

1. Байгаль орчны асуудал ✍

– Цаг уурын өөрчлөлт ба нүүрс төрөгчийн эмзэг байдлыг удирдах

– Ус, хог хаягдал, бохирдлын менежмент

– Тойрог эдийн засагт шилжих буюу бүтээгдэхүүнийг дахин хэрэглэх, дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах цикл

– Сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологи

– Аливаа нутгийн уугуул иргэдийн газар нутагтаа нэвтрэх, газар нутгаа хадгалах, хамгаалах тусгай эрхийг авч үздэг.

2. Нийгмийн асуудал 🤝

– Хүний капиталыг хөгжүүлэх

– Эрүүл мэнд ба аюулгүй байдал

– Ёс зүйтэй ханган нийлүүлэлтийн сүлжээ ба нөөц

– Хүний эрх

– Хувь хүний мэдээллийн нууцлал ба датаны хамгаалалт

– Нийгмийн тохиролцоо, уугуул иргэдийн нийгмийн харилцааг агуулна

3. Засаглалын асуудал 🙌

– ESG тайлагнал (GRI, SASB гэх зэрэг олон төрлийн тайлангуудын схем бий болсон, нийтлэг ашиглагдаж эхэлж байна)

– Эрсдэлийн удирдлага, эрсдэлийг бууруулах арга хэмжээ

– ТУЗ-н бүрдэл, ялгаатай талуудын төлөөлөл

– Гүйцэтгэх удирдлагын баг, төлбөр ба өгөөж

– Татвар төлөлтийн ил тод байдал

– Бизнесийн ёс зүйн тайлан

– Хүний эрхийг хамгаалах болон бусад корпорацийн зан үйлийг сайжруулахтай холбоотой бодлогууд

(Source: PwC, 2023, link: https://www.pwc.com.au/environment-social-governance.html )

Энэ нь ISO 45001 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд), ISO 22000 (Хүнсний аюулгүй байдал), ISO 27001 (Мэдээллийн аюулгүй байдал), ISO 14001 (Байгаль орчин), ISO 50001 (Эрчим хүч), ISO 46001 (Ус), ISO 9001 (Чанар), ISO 26000 (Нийгмийн хариуцлага) гэх мэт олон стандартыг уялдуулан хэрэгжүүлэх, бүгдийг нь ижил түвшинд чухалчлан үзэж байгааг харуулна.

Тогтвортой хөгжлийн тухай эдгээр ойлголт нь санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн гэхчлэн бүхий л салбарын байгууллагад ESG шаардлагыг хангаснаар нийгмийн хариуцлагаа харуулдаг болгон өөрчилж байна. Энэ төрлийн мэргэжилтнүүд ч ихээр төрөн гарч, төрөл бүрийн сургалт, хөтөлбөрүүд элбэг болсон. Дараах бичлэгээс дэлгэрэнгүй танилцаж болохоор байна.

Бусадтай хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд