Мэдлэгт дусал нэмэр (Стандарт):
Тогтвортой хөгжлийн бодлого, стандарт, сургалт ба баталгаажуулалтын тогтолцоо олон улсад жинхэнэ “БҮҮМ” болж байна. Хаа сайгүй шинэ байгууллагууд байгуулагдаж, шинэ стандартууд боловсруулж, тэдгээр стандартыг хэрэгжүүлж байгаа туршлагаас ажиглаж байгаад зарим байгууллага нь хоорондоо нэгдэж байна. Дэлхий даяар тогтвортой хөгжихийн тулд улс хот бүр хичээх хэрэгтэй болжээ. 👍
Олон улсад “Net Zero” буюу “Цэвэр Тэглэлт” гэсэн ойлголт хүлэмжийн хийг бууруулах багц зорилтын хүрээнд хүчээ аван, уриалагдаж байгаа билээ. Улс бүрт, ЗГ бүрт 2030 ба 2050 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Стратегийн Зорилттой байх шаардлагыг тавьж байна. ☺️
Олон улсын байгууллагууд энэ талаар хөгжиж буй орнуудад дараах зүйлст тусалж байна 👉:
– сургалт зөвлөгөө өгөх, үндэсний чадавхи бэхжүүлэх төслүүд хэрэгжүүлэх;
– суурь судалгаа хийж дата бүрдүүлэх;
– шинжлэх ухааны үндэслэлтэй хэмжих үзүүлэлтэнд суурилсан зорилтууд тогтоолгодог системтэй болгох;
– улс орны салбар бүрт зорилтдоо хүрч буй эсэхийг жил бүр тайлагнадаг стандарт, системтэй болгох;
– тогтвортой хөгжлийн зорилт буюу Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын гүйцэтгэлд аудит хийж, баталгаажуулдаг байгууллагын систем хөгжүүлэх. 🤩
👉 Эдгээр тогтвортой хөгжлийн стандартууд нь ISO менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэн байгууллагуудад илүү дөхөм, ойлгомжтой юм. Тухайлбал, байгаль орчны менежментийн ISO 14001:2015 стандартын дэд стандарт болох ISO 14064-1:2018 стандарт Хүлэмжийн хийн тооцоолол хийхэд нийтлэг ашиглагдаж байна. Энэ нь цуврал стандартын 1-р хэсэг бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалт ба түүний үр нөлөөг тоон утгад шилжүүлэн түвшинг нь тооцох, тайлагнахад зориулсан удирдамж юм.
👉 Энэ нь хүлэмжийн хий үүсгэдэг материал ашигладаг, үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тухайн түүхий эд материалынхаа дизайн, боловсруулалт, менежмент, тайлагнал, хянан баталгаажуулалтыг хэрхэн хийх ёстой талаарх ерөнхий шаардлагуудыг танилцуулдаг. Энэ суурь стандарт нь хүлэмжийн хийн тооцооллын бүхий л стандарттай уялдан хэрэгжих боломжтой тул байгууллага өөрийн сонгосон арга аргачлал, бусад стандартыг нэгтгэн хэрэглэх боломжтой. 😎
👉 Энэ стандартыг ашиглан байгууллага
1) Өөрийн байгууллагын хамрах хүрээ
2) Тайлагналын хамрах хүрээг сонгоно.
👉 Хамрах хүрээнд багтсан сонирхогч талуудад хамааралтай хүлэмжийн хийн эх үүсвэрүүдийг тодорхойлж, тоон аргаар хэмжинэ. Хэмжсэн хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах аргыг тодорхойлж, ялгаруулахаа бууруулах боломжгүй хэсэгт тухайн хүлэмжийн хийг шингээдэг бусад аргыг хэрэгжүүлж Цэвэр Тэглэлт-ийн аргаар тэнцүүлнэ. Тухайлбал, ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг устгах хэмжээний мод тарьж, моддын шингээлтийг тооцно гэсэн үг. 😍
Иймд, байгууллага эхлээд:
👉 Өөрийн суурь хэмжилтийг хийж, одоо байгаа түвшнээ мэдэж авах нь чухал.
👉Түүнд үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээг санаачлан, зорилтот үзүүлэлтээ сонгож, хэрэгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлдэг.
👉Төсөл нь ерөнхий таамагт суурилахгүйн тулд шинжлэх ухаанаар нотлогдсон арга аргачлалаар тоон дата цуглуулах, хэмжих, тайлагнах нь чухал. Иймд, science based target indicators буюу шинжлэх ухаанаар нотлогдсон зорилтот хэмжих үзүүлэлтийг сонгож, баталгаажуулж өгдөг тусдаа байгууллага ажилладаг болсон. Байгууллагууд дураараа үзүүлэлт сонгож хэрэглэхгүй, дан өөрийн хэмжилтэнд итгэхгүй гэсэн юм. Шаардлагатай бол мэргэжилтэн бодит байршилд очиж, багажаар хэмжилт хийн бүртгэж авна.
👉 Сонгосон хэмжих үзүүлэлт ба зорилтыг байгууллага олон нийтэд тунхаглаж, вэб сайтаар болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж болно.🤓
👉 Цаашид жил бүр тухайн зорилтдоо хүрэх арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж, тайлагнана. Жилийн тайланг, ISO 14001 стандарттай харьцуулахад, хөндлөнгийн аудиторууд нь түүвэрлэн үзэж, итгэх аргачлалаар үзэхгүй. Харин датаг нэг бүрчлэн, бодит хэмжилттэйгээр тулган баталгаажуулж, тайлангаа үнэн зөв гаргасан эсэхийг нягтална. Цаашлаад, байгууллагын санхүүгийн тайланд үүнд зориулан гаргасан төсөв, хөрөнгө оруулалтаа бодитоор гаргасан эсэхийг шалгадаг БОНЗ баталгаажуулалтын аудитууд мөн хийнэ.
👉Энэ нь одоогийн ISO стандартаас ялгаатай нь санхүүгийн тайлан, компанийн засаглалын тайлан, нийгмийн хариуцлагын тайлангуудтай нь уялдуулж, тоон хэмжих үзүүлэлтээр хянана гэдгээрээ ялгаатай. Энэ нь “ногоон тархи угаалт” буюу байгаль орчны стандарт нэвтрүүлсэн гэж сурталчилдаг ч бодитоор үр дүнгүй гаргахгүй тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой болж байна.👌
👉 ISO 14064 стандартаар байгууллага өөрийн ялгаруулдаг хүлэмжийн хий, түүний ханган нийлүүлэгчдийн ба хэрэглэгчдийн ялгаруулдаг хүлэмжийн хийг тооцох боломжтой. Ингэснээр, томоохон байгууллагын ханган нийлүүлэгч байхын тулд жижиг гэлтгүй бүх л байгууллага хүлэмжийн хий ялгаруулдаггүй, эсвэл ялгаруулсан хийгээ тэг тэнцүүлэн саармагжуулах бусад байгаль орчинд ээлтэй арга хэмжээ хэрэгжүүлдэгээ нотлох шаардлагатай болох юм. Ханган нийлүүлэлтийн сүлжээний менежментэд байгаль орчны шаардлага хүчтэй орж ирнэ гэсэн үг. 🫰
👉 Манай улсын хувьд өөрийн үйлдвэрлэдэг болон гадаадаас экспортолдог эрчим хүч бий. Энэ стандарт нь эрчим хүчний салбарт илүү хамааралтай болж өргөжиж байгаа. Дулаан, цахилгаан, уур, халуун ус үйлдвэрлэх процесс, дамжуулах ба түгээх процесст болон түүнийг хэрэглэж буй байгууллагуудаас үүсч буй хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг хот, улсын хэмжээнд хянах боломжтой болгох ач холбогдолтой юм.
👉 Түүнчлэн, хөдөө аж ахуй гэхчлэн усыг ихээр хэрэглэдэг боловч хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг салбарт тун их хамаатай стандарт.
👉 Олон улсад эрчим хүчний шилжилтийн төслүүд хүчээ аван хэрэгжиж, улс орнууд 100% сэргээгдэх эрчим хүч, 100% цахилгаан авто машин, нүүрс гэх зэрэг түүхий эд хэрэглэдэггүй үйлдвэрлэл рүү шилжихийг уриалж байгаа нь манай улсад ихээхэн хамааралтай ирээдүйн шаардлага юм.😇
👉ISO 14064-2:2019 гэсэн 2 дахь цуврал нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, тэг тэнцүүлэх төслийн аргачлалыг заасан стандарт. Төслийг хэрхэн тодорхойлж, сонгох, хамааралтай асуудлуудаа тодорхойлох, хэмжих, хянах, баримтжуулах, шалган баталгаажуулах, тайлагнах үе шат тус бүр дэх шаардлагыг танилцуулсан.
👉 ISO 14064-3:2019 гэсэн 3 дахь цуврал нь Хүлэмжийн хийн тайлан, датаг верификаци ба валидацийн аргаар хянаж баталгаажуулах тухай удирдамж. Хэмжилт ба тайлагналд ашиглах багаж хэрэгсэл, тэдгээрийн чанарын баталгаажуулалт, тооцооллын аргачлал, газар дээрх үйл ажиллагааны чанарт тавих шаардлагууд. Хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, тайлагнах, хөндлөнгийн дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах тухай шаардлагуудыг агуулна.
👉 Эдгээр стандартыг ашигласнаар, эх дэлхийн байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, ирээдүй үр хойчоо тогтвортой гариг дэлхийд үлдээх зорилготой юм. Иймд, улсаас албан шаардлага хүргүүлээгүй ч гэсэн томоохон бизнесийн байгууллагууд, улс үндэстний эдийн засгийн томоохон тоглогчид Нийгмийн Хариуцлагын хүрээнд энэ NET ZERO аянд нэгдэж, сургалт зөвлөгөө авах, тогтвортой байдлын менежерүүдийг ажиллуулах байдал нэмэгдэж байна. 🥰