Critically Analyze the Use of Strategic Management in The Public Sector, Shenghao Fang, 2023
Уншсан тэмдэглэл:
Нийтийн салбараас илүү хувийн салбарт стратеги менежмент амжилттай хэрэгжиж байна. Нийтийн салбарын гадаад орчин нь цогц, төвөгшлийн зэрэг өндөр бөгөөд тогтворгүй байдаг учир ЗГ-н бүхий л шатны байгууллага ажилтныхаа чадавхийг дээшлүүлэхэд нэн тэргүүнд анхаарал хандуулах ёстой гэжээ.
Хятадын Зэйжан мужийн Л Зоны бизнес дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нийтийн удирдлагын байгууллагуудын стратеги менежментэд жишээ авсан. Энэ бүс нутгийн зохицуулалтын байгууллагуудад дараах асуудлууд тулгарч байсан:
- Худалдаа ихээхэн хөгжсөн бүс нутаг боловч хөгшин хоттой учир өрхийн жижиг худалдааы пүүс, гэр ахуйн бараа зардаг захууд байдаг ба уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнд ихээхэн зарагддаг.
- Бүсийн худалдааны хөгжил сул, томоохон үйлчилгээний төвүүд нээгддэггүй, санхүүгийн, мэдээллийн ба тээвэр зохицуулалтын үйлчилгээнүүд хөгжсөн хотуудаас доогуур.
- Үйлчилгээний салбарт ажилладаг байгууллагын тоо бага, хувь иргэдэд төвлөрсөн учир нутгийн брэнд нэрийг таниулдаг болгон хөгжүүлэхэд хүндрэлтэй.
- Аж үйлдвэржилт бага хөгжсөн нь зах зээлийн багтаамжийг тэлэх боломжгүй.
- Хотын өнгө үзэмж муухан.
- Нийтийн удирдлага хэрэгжүүлдэг байгууллагууд нь хөгжлийн процессыг стратегитай төлөвлөх талд сул.
- Хотын удирдлагын хот төлөвлөлт, хөгжүүлэлтийн бодлогын чиглэл тодорхойгүй.
Цаашид хотын менежментийг сайжруулахын тулд бүх оролцогч талууд, ялгаатай салбарын төлөөллүүд хамтран ажиллаж, нэгдсэн стратеги тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт хийх шааардлагатай гэж дүгнэсэн байна. Ингэхдээ иргэд, бизнес эрхлэгчид, өмчийн эзэд болон тэдний нөөцийн бэлэн байдлыг судалж, аливаа өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлбэл тэдэнд үүсэх санхүүгийн хүндрэл ачаалал, нөөцийн олдоц зэргийг судлах, тэдний хэрэгцээнд нийцүүлэх, тэд бүгд санал нэгтэйгээр дэмжсэн хувилбар олохын чухлыг онцолсон.
Бүсийн онцлогоос хамаарч шинэ ба хуучин үйлдвэр, хотын дэд бүтцийг уялдуулан хот төлөвлөлт хийх, хотыг хөгжүүлэх стратегийг нийтийн салбарын байгууллагуудаас эхлэн бий болгох, сайн хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.