Австралийн Канберра

Жилийн өмнөх бичлэгээ одоо л оруулж байна 🙂 Канберра хот нь Австрали Улсын нийслэл.

Хот байгаа үгүй нь харагдахааргүй модон дундах ногоон хот. Уг нь тэр ард харагдаж байгаа уулсыг дамнаад байшин барилгууд, айлууд, бизнесүүд байгаа. Гэхдээ цементэн ширэнгэ байхгүй учир ногоон ой л байгаа мэт харагдана. Ийм хот нь эко хотын нэгэн жишээ юм.

Бусад томхон хотуудын адилаар борооны ус, үерийн ус хуримтлуулдаг хиймэл нуур байгуулж, далан хийсэн. Түүгээр ундны цэвэр усны нөөцөө хангадаг хот юм. Айл өрх, мал аж ахуй, газар тариалангийн усалгааг айл бүрийн хашаанд оруулж өгсөн дэд бүтэцтэй.

Ерөнхийдөө хөдөө аж ахуйн орон учир хотын гадна малчин, тариачин айл өрхүүд их. Айл бүр хашаандаа борооны ус цуглуулдаг хиймэл нуур хийсэн байдаг, байшин дээрээ нарны панелтай, өрхийн цахилгаан дулааны хэрэгцээгээ нарны эрчим хүчээр хангана. Аялал жуулчлалын цэг нь хүртэл мод тарьдаг, ботаник цэцэрлэг хөгжүүлдэг, эко.

Холбоотой нийтлэлүүд