Дэлхийн геодинамик, соронзон орон, хавтангийн хөдөлгөөн, нарны идэвхжил, хар нүхний нөлөө гэх мэт томоохон үзэгдлүүд эрдэмтдийн анхаарлыг дахин хүчтэй татаж эхэлжээ. Ингэхэд энэ бүх өөрчлөлт хоорондоо хамааралтай юу? Энэ бол зүгээр нэг уур амьсгалын хэлбэлзэл биш үү?
📍 Геофизикийн өөрчлөлтүүд:
🔸 Ring of Fire буюу Номхон далайн галт уулын бүслүүрт сүүлийн жилүүдэд идэвхжил эрс нэмэгдэж, Япон, Филиппин, Камчатка, Аляска зэрэг бүсүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж, шинэ галт уулууд сэрж эхэлжээ (USGS, 2024).
🔸 Канадын зүүн хэсэгт, ялангуяа Квебек муж орчимд ховор давтамжтай ч мэдэгдэхүйц газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь Канадын Геологийн Албаны (NRCan) анхаарлыг татаж байна.
🔸 Хималайн бүс нутагт, ялангуяа Энэтхэг-Хятадын заагт 2023 онд болсон 6.4 магнитудын газар хөдлөлт нь Энэтхэгийн хавтан Ази руу шахагдаж байгаа үр дагавар гэж үзжээ (Nature Geoscience, 2023).
🔸 Африк тив хоёр хуваагдаж эхэлж байгаа талаар NASA, ESA зэрэг агентлагууд сүүлийн 10 жилд хийсэн хиймэл дагуулын судалгаагаар баталсан бөгөөд Африкийн Зүүн ан цав (East African Rift) нь цаашдаа шинэ тэнгис үүсгэх суурь болж болзошгүйг тэмдэглэж байна.
🔸 Оросын Камчаткагийн бүс 2023-2024 онд хэд хэдэн удаагийн галт уулын идэвхжил, гүн газар хөдлөлтөөр онцлог байв. Энэ нь Номхон далайн тектоникийн хавтангийн хөдөлгөөний нэг хэсэг гэгдэж байна. 2025 онд 8.8 баллын газар хөдөлж, галт уул 250,000 жилийн дараа сэргэв.
🧲 Дэлхийн соронзон орны шилжилт:
🔸 Дэлхийн соронзон орны хойд туйл Канадаас Сибирь лүү хөдөлсөөр байгаа нь ESA болон NOAA-ийн хиймэл дагуулын судалгаагаар батлагдаж, сүүлийн 20 жилд 50 км-ээр зүүн тийш шилжжээ.
🔸 Энэ шилжилт нь нарны идэвхтэй цэгүүд, корональ дэлбэрэлтүүд болон дэлхийн дотоод төмрийн урсгал-тай холбоотой гэж үзэж байгаа.
☀️ Нарны идэвхжил ба тэнхлэгийн өөрчлөлт:
🔸 NASA болон NOAA агентлагууд 2024–2025 оныг “Solar Maximum” буюу нарны идэвхжил хамгийн өндөр үе гэж тэмдэглэж байна. Үүний үр дүнд дэлхийн соронзон орон хэлбэлзэж, GPS систем, хиймэл дагуулын ажиллагаанд нөлөөлж байгаа.
🔸 Зарим онолын судлаачид нарны аймагт илрээд буй том биетүүд (жишээ нь, Planet Nine гэх таамаглагдсан гариг) дэлхийн тэнхлэгт нөлөөлж магадгүй хэмээн үздэг ч энэ нь бүрэн батлагдаагүй таамаглал хэвээр байна (Caltech, 2022).
🕳 Хар нүх, орон зай-цаг хугацааны судалгаа:
🔸 2024 онд NASA, LIGO ба VIRGO обсерваториудаас хоёр хар нүх нэгдэж, орон зай ба цаг хугацаанд чичиргээ үүсгэсэн гравитацийн долгион илрүүлснээ мэдэгдэв. Энэ нь Эйнштейний харьцангуйн онолыг батлах дараагийн том алхам болжээ.
🔸 Ирээдүй судлал (Futures Studies) чиглэлээр Оксфорд, MIT, Харвардын хүрээлэнгүүд 2030-аас цааш цаг хугацаа ба орон зайг өөр өнцгөөс ойлгох шинэ парадигм руу шилжинэ гэж судалж байна.
🧠 Ирээдүй судлал ба ухамсрын шинэ эрин
🔸 Швед, Англи, АНУ зэрэг орнуудад “Human-Tech Integration”, “Transhumanism”, “Neuro-Futures” гэх шинэ мэргэжлүүд, судалгааны хүрээлэнгүүд бий болж, хүний оюун ухаан – мэдрэл – технологийг нэгтгэсэн шинэ ухамсрын судалгаа ид өрнөж байна.
🔸 Квант физикийн хүрээнд давхар оршихуй, олон ертөнцийн онол, түүний програмчлал дахь хэрэглээ — тухайлбал, квант компьютерийн прототипүүд — маргаантай ч бодит туршилтаар батлагдаж эхэлжээ (Google AI, 2023).
🤔 Тэгвэл…
💭 Эдгээр бүх өөрчлөлт, судалгаа, таамаглалын ард юу байна вэ?
☀️ Миний эргэцүүлэл:
Сүүлийн үед мэдээллийн олон эх сурвалж дээр үндэслэсэн дараах сонирхол татсан таамаглалууд анхаарал татаж байна:
- Монголын зүүн хэсэг Камчаткатай нэгдэж, Японтой холбогдон задгай далайд гарна гэдэг нь хэдэн сая жилийн дараах тооцоолол байсан ч энэ хөдөлгөөнүүд арай эрт эхэлчих шиг?
- Нарны хэт хүчтэй дэлбэрэлтүүд, манай аймагт шинэ том гариг илэрсэн тухай мэдээлэл… эдгээр нь дэлхийн таталцал, соронзон орны хөдөлгөөнд нөлөөлж, тэнхлэг далийхад хүргэж байна уу?
- Хар нүхнүүд нэгдэж, гравитацийн долгион тарааж, орон зай-цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилж байна… Харин квант физикчид зэрэгцээ орших орчлонгийн анхны туршилтыг хийгээд эхэллээ гэлцэнэ.
- Эцэст нь: хүний оюун ухаан, бие махбод, техник технологийг нэгтгэх шинэ ухамсрын эринд бид хөл тавьж байна уу?
🧠 Шинжлэх ухаан асуултаас эхэлдэг.
Энэ бүхэн цэвэр батлагдсан онол биш байж болно. Гэвч:
“Танин мэдэхүйн шинэ асуулт л шинжлэх ухааны шинэ эринд хөтөлдөг.”
- Бидний мэдэх байгалийн шинжлэх ухаан өнөөдөр хязгаарлагдмал ойлголт байж магадгүй.
- Ирээдүйн шинжлэх ухаан — биологи, геологи, астрономи, сэтгэл судлал, технологи, шашин, философи… бүгд нэг цэг дээр огтлолцох цаг ирж байж болох юм.
- Нэгэн цагт биет материаллаг зүйлсийн хэмжиж, шинжиж буйг л шинжлэх ухаан гэдэг байсан бол энэ нь яваандаа хүн гэх гайхамшигтай амьтны өөрийнх нь энерги, бие дотор өрнөдөг биологийн болон сэтгэл зүйн онцлогууд эх дэлхийтэй хэрхэн нэгддэг, сансар огторгуйн энергийн нөлөөг хэрхэн тусгаж авдагийг хамтад нь судалж нэгтгэвэл бидний төсөөлж байгаагүй шинэ чадварууд, шинэ ирээдүй бий болох уу? Сонирхолтой…