Хиймэл оюун ухааны бий болгож буй боломжууд:
Баталгаажуулалтын аудитын системд өөрчлөлт авч ирж байна. IAF байгууллагаас энэ талаар 3 сарын 3-нд уулзалт хийж, дараах 2 гол зүйлийг хэлэлцэв:
Итгэмжлэл ба Тохирлын Үнэлгээний үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах удирдамжийн ноорог гаргаж, хэрхэн ёс зүйтэй байдлаар AI ашиглах, аудитын байгууллагын засаглалд хэрхэн өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна. Ингэснээр AI-д суурилан ил тод, хариуцлагатай, шударга бөгөөд тодорхой зардал, хугацаа хэмнэсэн аудит хийдэг болох боломжтой.
Европын Холбооноос AI буюу Хиймэл оюун ухааны тухай хууль баталсан билээ. Тэр дагуу, хиймэл оюуныг ашиглах нь аудит ба итгэмжлэлийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх, нийцлийн үүрэг биелүүлж буйг хэрхэн хянах, эрсдэлийн үнэлгээг хиймэл оюунаар гүйцэтгүүлэх, итгэмжлэл олгохдоо хиймэл оюунаар үнэлгээ хийдэг болох боломжийг ярилцлаа.
Баримт бичгийн дүн шинжилгээг цахимаар, хиймэл оюун ухаанаар хийдэг болох нь баталгаажуулалтын үйлчилгээг хүндрэл багатай, газар дээрх зочлолтын өдөр цагийг цөөлсөн, өртөг багатай боловч найдвартай байдлаа алдахааргүй хийх боломж олгох юм. Тэгэхээр аудитын байгууллагуудын ирээдүй нь дэвшилтэт технологийг ашиглан өөрчлөгдөхөөр байгаа юм.