Герман Улсын сайн туршлага

Германы сайн туршлага (Германы Засгийн Газрын Ордон ба Байнгын хороодын барилгын архитекторын шийдэл, шилэн үйл ажиллагаа, байнгын хороодын ажлыг чухалчилдаг байдал):

Паул-Лөбэ-Хаус гэж нэрлэгддэг цилиндр хэлбэрийн шилэн фасадтай барилгад байнгын хороод ажилладаг. Байнгын хороод гэдэг бол хуулийн төслийг хянаж хэлэлцэн, парлиаментаар батлуулдаг ажлын хэсгүүд гэж ойлгож болно. Тэр хүмүүсийн ажил улс орны иргэдийн аж амьдралыг шийддэг учир тэдний ажлын байрыг Герман Улсын “цилиндртэй хөдөлгүүр нь юм” гэж үзээд, цилиндрэн хэлбэртэй хийжээ.
Сонирхуулахад, Герман нь холбооны улс учир муж улс бүр өөрийн парлиаменттай, Засгийн Газартай, мөн улсын хэмжээнд нэгдсэн Парлиамент ба Засгийн газар ажиллана. Берлин нийслэл хот учир улсын хэмжээний том байгууллагууд нь байдаг.
Германы Парлиаментыг Бундестаг гэнэ, байрладаг байрыг нь Райхстаг гэнэ. Эдгээр ордонд энгийн иргэд орж үзэж болдог ба цагийн хуваарийн дагуу захиалан орж үздэг тур бий: https://www.bundestag.de/…/vis…/dome/registration-245686

Энэ тухай бичлэгийг миний YouTube хуудсаас үзээрэй: https://www.youtube.com/watch?v=Mh_-7DxZI3k

Зарим зургаас: 

Райхстагийн байр – Германы ЗГ-н байр

Байнгын хороодын байр

Берлиний Катедрал Сүм

ЗГ-н байр

Хотын төв

  

Бусадтай хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд