[Eng below]
Энэхүү подкастын гурав дахь дугаарт 2015/16 онд Чэвэнингийн тэтгэлгээр ИБУИНХУ-н Сассэксийн Их Сургуульд “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны арга зүй” мэргэжлээр суралцаж, шинжлэх ухааны мастерын зэрэгтэй төгссөн А.Хонгорзулыг онцлон танилцуулж байна.
Тэрээр клиник сэтгэл зүйч бөгөөд хувь хүний сэтгэцийн тулгамдсан асуудал болох айдас, түгшүүр, хямрал, сэтгэл гутрал, сэтгэцийн гэмтэл, хосын болон гэр бүлийн харилцааны чиглэлээр 2005 оноос хойш тасралтгүй сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж ирсэн.
Тэрээр дэлхий даяар жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настанууд өртдөг бөгөөд хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад сэтгэл заслын үйлчилгээ чухлаас гадна хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхийн чухлыг онцолж байна.
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Хүний Эрх Хөгжил Төвд ажиллаж байсан ба 2012 оноос Хөөрхөн Зүрх ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйчээр ажиллаж байна. 2005 онд АНУ-н Вэбстэр Их Сургуульд сэтгэл судлалын баклавр, 2008 онд Австралийн Засгийн Газрын Манлайллын тэтгэлгээр Монашийн Их Сургуульд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын чиглэлээр мастер, 2016 онд Их Британид судалгааны арга зүйн чиглэлээр мастер хамгаалж, 2018 оноос Унгар улсын Өтвөш Лорандийн нэрэмжит их сургуульд Клиник сэтгэл судлалаар Доктарантаар сурч байна.
Монгол Улсад 3 эмэгтэй тутмын 1 нь жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болсон байдаг ба энэ нь дэлхийн дундажтай ижил түвшинд байна. Эрэгтэй хүн, хүүхэд, настануудын хүчирхийлэл мөн оршин байна. Хүчирхийллээс сэргийлэхийн тулд нийгмийн хэвшмэл ойлголт, хэн нэгэнд оноосон нийгмийн дүр, санхүүгийн болон бусад эрх мэдлээрээ далайлган “үзэл бодолд” суурилж, давуу эрхээ эдлэх эрхтэй гэж мэдэрдэгээс хамаардаг байдлыг өөрчлөх шаардлагатай аж. Үүнийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, салбар дундын харилцаа холбоо чанартай байх нь чухал бөгөөд үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хэн нэг манлайлагч хувь хүн, байгууллагаас хамааралтай биш, хараат бусаар ажилладаг засаглал, менежментийн систем хэрэгтэйг Чэвнэрүүд онцоллоо.
——————————-
Voices for Sustainability Podcast – Episode 3
In the third episode of this podcast, we feature A. Khongorzul, who studied “Research Methods in Gender-Based Violence” at the University of Sussex in the UK under the Chevening Scholarship in 2015/16, and graduated with a Master’s degree.
She is a clinical psychologist and has been providing mental health services focused on issues such as anxiety, depression, trauma, and relationship problems since 2005. Khongorzul emphasizes that gender-based violence, family, and sexual violence predominantly affect women, children, and the elderly globally, and highlights the importance of providing psychological support to victims and survivors, as well as raising public awareness and understanding of violence prevention.
She has worked at the National Center Against Violence and the Centre for Human Rights and Development and has been the co-founder and chair person of Beautiful Hearts Against Sexual Violence NGO since 2012. She holds a Bachelor’s degree in Psychology from Webster University in the US (2005), a Masters in Counseling and Psychotherapy from Monash University in Australia (2008), and a Master of Science in Social Research Methods from the UK (2016). Since 2018, she has been studying Clinical Psychology at Eötvös Loránd University in Hungary.
In Mongolia, one in three women is a victim of gender-based violence, which is in line with the global average. Violence against men, children, and the elderly is also present. To prevent violence, it is necessary to change societal stereotypes and the perception of power dynamics, where individuals feel entitled to exercise their privileges based on financial and other forms of authority. Effective implementation requires strong collaboration between governmental and non-governmental organizations, as well as an independent governance and management system that does not rely on specific leaders or organizations, as highlighted by the Cheveners.
#humanrights#violation#sustainabilityvoice#HumanDignity#family#children#sustainablelivelihoods#uk