Төв Ази, Монгол, Пакистан улсуудын Бодлогын хэлэлцүүлэгт илтгэл танилцуулсан юм

🌍 Монгол болон Төв Азийн ESTEC хэлэлцүүлэгт оролцож, CAMCA форумын хүрээнд агаарын бохирдлын бодлогын талаар хэлэлцсэн юм.

Агаарын чанарыг сайжруулахын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг танилцуулсан юм. Шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжих боломжтой бодлого боловсруулахын тулд олон талын оролцоо, хамтын ажиллагаа чухал.

Ялангуяа Монголын өвлийн агаарын бохирдол шиг байнгын шинжтэйгээр тохиолдож буй, олон хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлдөг асуудалд ‘хороо байгуулах’, ‘дүрэм журам гаргах’ зэрэг түр зохицуулалтын зөөлөн/ холимог аргаар ажиллах нь зохимжгүй.

Хатуу албадлагын аргаар буюу ‘багц хууль’ хэрэгжүүлж, төлөвлөлт хэрэгжүүлэлт хяналт сайжруулалтын механизмыг ‘байнга хариуцдаг байгууллага, эзэн хариуцагч томилсон’ нь бодлогыг үр нөлөөтэй болгодог гэдгийг олон улсын бэнчмарк судалгаанаас дүгнэсэн юм. Агаарын бохирдлоо шийдвэрлэж чадсан орнуудын туршлагад, 15-40 жилийн хугацаанд системтэйгээр үр дүн гаргадаг тогтолцоо ажиллуулсан нь чухал сургамж байсан. Мөн “Дизайны Хандлага” ашиглаж, Төлөвлөх- Хэрэгжүүлэх- Хянах- Сайжруулах үе шат тус бүрийг нарийвчлан удирддаг аж.

Агаарын бохирдлын асуудал нь эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг хамарсан цогц шийдэл шаарддаг сорилт учир олон салбарын хамтын ажиллагаа, эрх үүргийн тодорхой хуваарилалт, урт хугацааны тогтвортой бодлого шаардлагатай.

Бүс нутгийн бодлого тодорхойлогч, судлаачид, мэргэжилтнүүдтэй туршлага солилцсон нь цаашид бодит өөрчлөлт хийх боломж олгоно гэж найдаж байна.

#CAMCA2025#АгаарынБохирдол#БодлогынШинэчлэл#ХуульЭрхЗүй#Монгол#ТөвАзи#ESTEC#ТогтвортойХөгжил#EnvironmentalPolicy

#Бодлого#БайгальОрчныБодлого

Холбоотой нийтлэлүүд