Эрсдэлийн үнэлгээний аргууд

Бизнесийн, процессын, объектын эрсдэл үнэлэх арга бүр ялгаатай билээ. Байгууллагууд эдгээр аргыг хольж ашиглаад байгаа нь нийтлэг харагддаг.

Товчхондоо,

  • Бизнесийн эрсдэл үнэлэхдээ Business Impact Analysis (BIA),
  • Процессын эрсдэл үнэлэхдээ HAZOP арга,
  • Объектын эрсдэл үнэлэхдээ FMEA арга тус тусад нь ашиглаад сурах хэрэгтэй.

Дээр үед бол энэ болгоныг номноос уншиж, гараараа бичиж сийрүүлэх гэж цаг үрдэг байж. Одоо цагт хиймэл оюун ухаан хөгжөөд, олон улсын хэлний ертөнцөөс дуртай мэдээллээ эх хэл дээрээ шүүж унших, тайлбарлуулах хувийн багштай юм шиг л ашиглах боломжтой болж. Ийм үед буруу зөрүү мэдлэг, мэдээллээр эрсдэл үнэлэхээр оролдохын оронд ChatGPT-тэй сайн найзалбал цаадах чинь хэр баргийн зүйлийг тайлбарлаад өгнө шүү 😉 Гол нь мэдээллийн эх үүсвэр нь үнэн зөв эсэхийг шалгаад, иш татсан вэбсайтаа өг гэж байгаад аваад шалгачихдаг, үг хэллэгийг нь засч нягтлаад авчихдаг байхад л болно.

Цаашлаад аливаа байгууллагад аудит хийхэд ашигладаг код гэж байдаг. Австрали, Европ, Америкт бол NACE, S, E, F кодны системийг нийтлэг ашигладаг. Энэ код тус бүр нь үйл ажиллагааны салбаруудыг кодолдог юм. NACE код (Nomenclature of Economic Activities) нь Европын Холбооны стандартчлагдсан эдийн засгийн ангилал. Ж нь, цаад ChatGPT-ээсээ асуувал кодыг ингээд тайлбарлаад өгнө:

🥔 Төмс тариалан (Potato farming):

NACE код: A 01.13
Ангилал:

  • A – Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих
  • 01 – Ургамал ургуулах ба мал амьтан өсгөх
  • 01.1 – Ургамал ургуулах
  • 01.13 – Хүнсний үндэст ургамал (potatoes, sugar beet гэх мэт) тариалах

Тайлбар: Энэхүү код нь төмс, чихрийн манжин зэрэг үндэст ургамлын үйлдвэрлэлд зориулагдсан.


🧵 Ээрмэлийн үйлдвэр (Spinning mill):

NACE код: C 13.10
Ангилал:

  • C – Үйлдвэрлэл
  • 13 – Нэхмэл эдлэл үйлдвэрлэл
  • 13.1 – Нэхмэл утас ээрэх, нэхэх
  • 13.10 – Нэхмэл утас ээрэх (Preparation and spinning of textile fibres)

“Энэ код тус бүрт хамаардаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, онцгой байдал, бизнесийн тасалдалгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын холбогдолтой гол аюул, эрсдэлийг жагсаагаад өгөөч” гээд асуувал ингээд хэлж өгнө:

🥔 Төмс тариалан (NACE 01.13)

ТөрөлГол аюул, эрсдэлүүд
ХАБЭА– Хүнд машин механизмын осол (трактор, комбайн)
– Химийн бодистой харьцах (пестицид, бордоо)
– Наранд цохиулах, гипотерми
– Тулгуургүй нүх, хөлдөлт, халтиргаа
– Хүн хүчний хэт ачаалал, нурууны гэмтэл
🔥 Онцгой байдал– Хээрийн гал
– Хүчтэй салхи, үер, цаг агаарын гамшиг
– Химийн бодис алдагдах
– Амьтны халдварт өвчин (шатах эрсдэл)
🏢 Бизнесийн тасалдалгүй байдал– Улирлын хамаарал өндөр (тарих/хураах улирал)
– Ургац алдах эрсдэл (цаг агаар, хортон)
– Хөдөлмөрийн хомсдол, техник эвдрэл
– Логистик тасалдах (зам, шатахуун)
🔐 Мэдээллийн аюулгүй байдал– GPS, тарилгын мэдээлэл, IoT төхөөрөмжийн дата алдагдал
– Хөдөлмөрийн бүртгэл, хяналтын дата зөрчих
🍽 Хүнсний аюулгүй байдал– Хорт бодис үлдэгдэл (пестицид)
– Буруу хадгалалт (муудах, хөгц)
– Усан хангамж, ариутгалын асуудал
– Ургацын ул мөр хөтлөлтгүй байх

🧵 Ээрмэлийн үйлдвэр (NACE 13.10)

ТөрөлГол аюул, эрсдэлүүд
ХАБЭА– Хөдөлгөөнт эд анги (түлхүүргүй машинд гар орох)
– Тоосжилт → Уушгины өвчин (byssinosis)
– Чимээ шуугиан → Сонсголын гэмтэл
– Ажлын байрны агааржуулалт муу
– Эргэх механизмд үс, хувцас орооцолдох
🔥 Онцгой байдал– Гал (тоос, ширхэгт, тослог материал)
– Цахилгааны богино холболт
– Хими хадгалах савны алдагдал
🏢 Бизнесийн тасалдалгүй байдал– Эрээн тээвэр, түүхий эд тасалдах
– Цахилгаан/уурын тасалдал
– Машин механизмын эвдрэл
– Үйлдвэрийн байрны үер, утаа, усны шугам гэмтэл
🔐 Мэдээллийн аюулгүй байдал– Захиалагчийн загвар, хэмжээ, чанарын өгөгдлийн алдагдал
– Үйлдвэрлэлийн автомат системийн халдлагад өртөх
– Цахим захиалга, ERP системийн эрсдэл
🍽 Хүнсний аюулгүй байдал– Шууд хамааралгүй боловч, ачааллын даавуу үйлдвэрлэлд (food grade textile) хамаардаг бол стандарт мөрдөх шаардлагатай (ISO 22000, HACCP)

Тиймээс,

  • 1-рт Эрсдэлийн үнэлгээний гол гурван арга,
  • 2-рт Салбарын кодчлол

гэсэн 2 зүйлийг мэдчихсэн, ашигладаг болсон байхад л эрсдэлийн үнэлгээг аль ч салбарт нилээд нарийвчлалтай хийчихэж болно. Мэдээж хиймэл оюунтайгаа сайн ажиллаж чадвал өшөө нарийн аргууд гаргуулж, математик тооцоолол хийж, магадлалын онолоор тоон шинжилгээ ч хийж болно. Мэдээж хүн өөрийн оюун ухаанаар шүүн тунгааж, хянаж ашиглах хэрэгтэй.

Төгсгөлд нь, Gamma гээд энэ хиймэл оюуны программ РРТ боловсруулж өгдөг: https://gamma.app/docs/Mastering-Risk-Assessment-A-Comprehensive-Guide-odd19ww6f42xg4d. 1мин-н дотор дээрх текстээ ийм РРТ болгоод авлаа. Мэдээж Монгол хэлээр ч бичүүлж авч болно. Ажил хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлнэ.

За, амжилт!

Холбоотой нийтлэлүүд