Иргэний нийгмийн байгууллагын урилгаар яриа хийнэ ээ. Эрдэмтэн, судлаач, бодлогод саналаа өгөх мэргэжилтнүүд оролцоорой .
POLICY OPTIONS цуврал хэлэлцүүлэгт таныг урьж байна!
Бидний эхний хэлэлцүүлэг:
“Утааг бууруулах бодлого: Дүн шинжилгээ ба боломжууд”
Хэзээ, хаана:
2025 оны 1-р сарын 29-ний 18:30
Адмон Принт компанийн оффисын 3 давхарт байрлах уулзалтын өрөөнд
Зочин илтгэгч: Б.Оюунтөгс, ШУМ.Аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчин, Их Британи; ШУДокторант Төрийн Удирдлага, ШУТИС. TQCSI Монгол Ерөнхий захирал, БОНЗ Бодлогын зөвлөх
Энэ хэлэлцүүлэг нь бодлогын мэргэжилтнүүд төдийгүй бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад оролцохыг хүссэн иргэдэд чөлөөтэй санаа бодлоо солилцох, дуу хоолойгоо хүргэх онцгой боломжийг олгоно.
Хэлэлцүүлгийн зорилго
Бодлогын шинэ санаачилга, санал дэвшүүлэх
Бодлогын хэрэгжилтэд тулгарч буй сорилтуудыг тодорхойлох
Шийдэл боловсруулахад иргэдийн санаа бодлыг тусгах
Хэн оролцож болох вэ?
Бодлогын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид
Нийгмийн идэвхтэн, бизнес эрхлэгчид
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад оролцох хүсэлтэй хэн бүхэн
Бүртгэл:
Оролцох хүсэлтэй иргэд дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
Бүртгэлийн холбоос https://docs.google.com/…/1FAIpQLSdV9F4HFdi…/viewform…
Суудал хязгаартай тул эртхэн бүртгүүлээрэй!
Энэхүү хэлэлцүүлэг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг олон чухал салбарын бодлогын асуудлуудыг хэлэлцэх, ардчилсан, хүртээмжтэй шийдлийг хамтран боловсруулах үнэтэй алхам юм.
Иргэн таны оролцоо бодлогын үйл явцыг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох хүчтэй алхам болно!
Санаачлагч: Иргэний орон зай ТББ
![](https://oyuntugs.com/wp-content/uploads/2025/01/473214054_6612750728518_4147497162848498552_n-1.jpg)