Хариуцлага тооцно гэвэл “Айдсаар удирдах арга барил” бөгөөд мэдээллийн ил тод байдал алдагдана!

Утааны Сонсгол ба шийдлийн хувилбаруудад “Хариуцлага” ба “Мэдээллийн бүрэн зөв байдал” 2-н хооронд дараах логик алдаа байгааг анхаарна уу!

1] 👉– Ажил хариуцаж байсан хүмүүсээс “хариуцлага нэхэж” байна, цаашдаа нэхэх тухай санал болгож байна.

Шийтгэгдэх эрсдэлтэй үед эцсийн хариуцагч олддоггүйн дээр “Мэдээлэл дарагдах, нууц байдалд орох” үр дагавар хүлээж байдаг. Сонсголын үеэр дата бүдэг байна, дүгнэлт шүүмж бөөрөнхий байна, статистик мэдээлэлд хэн хэнийг хохироогоод байгаа талаар бодит “үнэн” алга гэцгээж байгаа нь үүнийг тод гэрчилнэ.

(Эх сурвалж: ISO стандартуудын 5.3-р бүлэг, эрх үүрэг хариуцлагын хуваарилалт)

2] 👉 – Тиймээс “мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдал алдагдсан” (Integrity and availability of information гэдэг мэдээллийн аюулгүй байдлын 3 гол үзүүлэлтийн 2 нь юм) үед юун түрүүнд хэн нэгнийг шийтгэнэ гэж заналхийлэлгүйгээр үнэн зөв, бүрэн мэдээлэл авдаг болох системдээ анхаарах хэрэгтэй.

“Өршөөлийн үе шат” зарладаг зарим жишээг үүнд ашигладаг. Учир нь мэдээлэл бүрэн зөв болохгүйгээр шийдвэр зөв гарах боломжгүй.

(Эх сурвалж: Менежментийн системийн олон улсын ISO 9001, ISO 45001, ISO 14001 гэх зэрэг стандартуудын 7.4-р бүлэгт мэдээлэл, 7.5-р бүлэгт түүний баримтжуулалтын системийг заадаг. Мөн ISO/IEC 27001 стандартын 6-р бүлэгт мэдээллийн үнэн зөв байдал, хүртээмжтэй ил тод байдал, аюулгүй байдлын эрсдэлийн менежментийн тухай заадаг болно)

3] 👉 – Хариуцлага хүлээх нь зөв.

Гэхдээ олон улсын менежментийн стандартуудад хариуцлагын төрлүүдийг дараах байдлаар ангилж, тус тусад нь эзэн хариуцагч тогтоодог. Үүнийг RACI matrix (Эрх үүрэг хариуцлагын хуваарилалт гаргах РАСИ матриц) гэдэг.

Дараах үгсийн товчлол:

R – Responsibility = Гардан хийх үүрэг

A – Accountability = Эцсийн хариуцлага

C – Control = Хяналт

I – Inform = Мэдээлэл

3.1)☝️* Эцсийн хариуцагч буюу ажлыг зохион байгуулагч, эрх үүрэг хуваарилагч (Accountability, Accountable party). Энэ хүн/яам бодлогыг залж чиглүүлэх ба өөр бусад этгээд дураараа оролцож самарч, өөрчилж гажуудуулах эрхгүй. Эцсийн батлах эрхийг энэ тал эдэлнэ. Оролцогч бүх талд үүрэг хуваарилах эрхтэй, хянах шалгах болон томилох/халах эрхтэй.

Хийх ажлыг аль нэг байгууллага, ажилтанд тохоон томилж даатгаж болох ч тэр хүн нь хангалттай суралцсан байна уу, хүн хүчний болон санхүү, эд хөрөнгө, материалын нөөцөөр хангагдсан байна уу, эрх мэдлийг үүргийнх нь хамт бүрэн өгч үү гэдгийг энэ хүн хянаж, ажиллах боломж нөхцөлөөр хангаж өгнө. Мөн ур чадвар мэдлэг дутуу эсвэл туршлагагүй хүмүүсийг томилсон бол тусгай мэдлэг ур чадвартай хүмүүсийн сургалт зөвлөгөө чиглүүлгээр хангасан байх үүрэгтэй.

Эцсийн хариуцлагыг энэ хүнээс л нэхнэ. Тэгэхээр утааны асуудалд “Ерөнхий сайд” хариуцагч байх нь дээр гэж бодож байна.

(Эх сурвалж: ISO Менежментийн стандартуудын 5.1-р бүлэг, Манлайлал, үүрэг амлалтын бүлэг, 7.1 Нөөц, 5.3 Эрх үүрэг хариуцлага бүлгүүд)

3.2) ☝️** Гардан гүйцэтгэгч (Responsibility, Responsible party).

Энэ нь хий гэсэн ажлыг хийж гүйцэлдүүлэх, төсөв нөөц зэргийг захиран зарцуулах, эргэн тайлагнах этгээд байна. Тиймээс зөвхөн дулаалгын жишээн дээр авч үзэхэд: Байшин барилга, монгол гэрийн дулаалгын материалын стандарт боловсруулахыг Б хариуцна, материалын шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг В хариуцна, шинжилгээнд үндэслэн ашиглаж болох материал гэдэгт “бүтээгдэхүүний аудит” хийж баталгаажуулах ажлыг Г хариуцна, баталгаажуулалтын байгууллагуудад хяналт тавьж итгэмжлэхийг Д хариуцна, тухайн материалыг барилга байшин гэрт ашиглах зөвшөөрөл олгохыг Е хариуцна, материалыг ашиглан дулаалга хийхийг Ё хариуцна, дулаалгын материалыг стандартад нийцүүлэн үйлдвэрлэхийг Ж хариуцна, үйлдвэрлэсэн материалыг худалдах ажлыг З хариуцна, гүйцэтгэлд мониторинг хийхийг И хариуцна, гэхчлэн яг хэн юу хийхийг нэг бүрчлэн ялган салгаж тодорхойлно.

(Эх сурвалж: ISO Менежментийн стандартуудын 5.3-р бүлэг, Эрх үүрэг хариуцлагын хуваарилалт бүлэг)

3.3)☝️Хянах үүрэг.

Энэ дунд эрх зөвшөөрөл олгох, аудит хийх, хянах эрх үүрэгтэй байгууллагууд “хараат бус, мэргэжлийн аудитын байгууллагууд” байх ёстойг орхигдуулбал функци алдагдана. ISO 17065, ISO 17029, ISO 17021 гэхчлэн стандарт хэрэгжүүлдэг тохирлын үнэлгээний байгууллага байх стандарттай.

(Эх сурвалж: ISO 17065 Бүтээгдэхүүн, процесс, үйл ажиллагаанд аудит хийх стандарт, ISO 17021 Менежментийн системд аудит хийх, ISO 17029 Мэдээллийн магадлагаа, нотолгоо хийх байгууллагад тавьдаг стандарт)

За тэгээд цаашлаад, хяналтын функциэ дотор нь аудиторын үүрэг, шинжээчийн үүрэг, экспертийн үүрэг, хянагчийн үүрэг, ажиглагчийн үүрэг гээд салгана. Сонсгол дээр ганц шинжээч ажиллуулчихаад тэр хүнээ мэрээд байгаа зүйл ажиглагдав. Аудитын функцийг бүрэн багаар зөв бүрдүүлээгүй бол эрх үүргээ дутуу бүрдүүлж байгаа асуудал. Дахиад л стандарт ярина, ISO 19011 гэдэг стандарттай ажил юм шүү, аудит хяналт үнэлгээ хийнэ гэдэг.

(Эх сурвалж: ISO 19011 Менежментийн системд аудит хийх удирдамж)

Хяналт нь олон өөр түвшин, төрөлтэй. Тухайлбал, 1) стратеги шийдвэр гаргалт, бодлогын хяналтыг хэн хийх, 2) тактикийн шийдэл, зорилго зорилт, төлөвлөлт, хэмжих үзүүлэлтийн үнэн зөв байдлыг хэн хянаж баталгаажуулах, 3) үйл ажиллагааны хяналт буюу “ажлыг хийсэн эсэх, хийж байгаа явц” зэрэгт хэн хяналт хийх, 4) ажил явагдаж байгаа процесс, схем, системд хэн “мониторинг, хэмжилт, анализ, үнэлгээ” хийх, 5) хөндлөнгийн аудитыг хэн хийх, 6) удирдлагын зүгээс дүгнэлтийг сонсч, шийдвэр гаргах менежментийн хурлын үүргийг хэн гүйцэтгэх зэргийг ялган тодорхойлохгүй бол эзэнгүй явсаар л байх болно.

(Эх сурвалж: ISO 9001 Чанарын менежментийн стандартын 8.1, 8.5-8.7, 9.1-9.3-р бүлэг)

3.4)☝️Мэдээлэх үүрэг, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн зорилго ба мессеж хүргэх арга, датаны чанар, .

Хэн ямар давтамжтайгаар, ямар мэдээллийн хэрэгслээр, ямар мэдээллийг авч байх, түүнийг нь хэн өгч байхыг тодорхойлно.

Иргэд мэдээлэлгүй байна, дарга нар унтаад босмогцоо зүүдэлсэн зүүдээ шийдвэр болгочихлоо гэлцэж байдаг нь “мэдээллийн давтамж хол, шок шинжтэй гэнэтийн шийдвэр болж байгаа буюу явц дундын хэлэлцүүлэг, шийдвэр гаргаж буй процесс, тайлан мэдээнүүд үндэслэлүүд нь мэдээлэгдэхгүй байна” гэсэн шүүмж өгч байгаа хэрэг. Тиймээс “УТАА”-ны асуудлын ажлын явц, тайлан төлөвлөлтийг хариуцан мэдээлж байх үүргийг үндэсний ТВ, Радиод цагийн хуваарьтай хамт гарган өгөх, түүнийг байнга үнэн зөв мэдээлэх үүрэг оноох хэрэгтэй.

Үүний адилаар, сошиал сувгуудаар, вэб сайтуудаар хаана юуг мэдээлж байгааг нэгтгэн бүртгэж, энгийн иргэн хүн “нэг дороос” бүх мэдээ тайланг харж болдог “платформ” хэрэгтэй. Дэлхийн банкны тайланг Google-с хайж уншаад, нас барсан иргэдийн датаг архиваас шүүгээд, агаарын бохирдлын хэмжээг цаг уур орчны шинжилгээний газрын сайтаас аваад… гэх мэтчилэн хаа сайгүй “тархсан” мэдээллүүдийг бөөгнүүлж, нэгтгэн мэдээлдэг апп хийхэд болно. Тэндээс төрөл төрлөөрх бүх мэдээ датаг яг одоогийн байдлаар авдаг, мэргэжлийн байгууллагууд, ТББ-ууд, иргэд орж коммент бичиж, шаардлага хүргүүлдэг, авмаар байгаа дата мэдээгээ асууж харилцдаг тийм суваг.

Их Британид гэхэд иргэд ингэж нээлттэй хэлэлцэх, явцыг ажиглаж мэдээлэлтэй байх, шийдвэр гаргаж буй процесст алдаа байвал хувь хүн гэлтгүй саналаа хэлдэг байх суваг нээсэн сайн туршлагатай. Иргэд биечлэн уулзмаар байвал хороо дүүрэг бүрт цуглах байр, цаг гаргаж өгсөн байх жишээний. Ингэвэл ярилцах, мэдээллээ хуваалцах, боловсрох сурах, мэдээлэл авах эрх хангагдаж, стресс багасна. Мөн тэд асуудлын шийдэл хүлээгч биш, хамтран шийдвэрлэгч, оролцогч тал болж эхэлнэ.

Мэдээлэл “дээрээс доош”, “доороос дээш”, “хажуу тийш” гэсэн 3 тэнхлэгт дамждаг ба энэ бүгдийг хэн хэзээ хэрхэн хийх вэ гэдгийг тодорхойлно.

👉– Дүгнэхэд, ердөө энэ эзэн хариуцагчгүй байдлыг системтэйгээр залруулж чадвал гарц гаргалгаа олоход, олсон шийдлээ туршиж үзээд нээлттэй мэдээлж, тохиромжгүй байвал цаг алдалгүй дүгнээд, явцдаа шийдлээ өөрчлөөд, үр дүнд хурдан хүрэх аргаа баталгаажуулаад явах боломжтой харагдлаа.

Ердөө мэдээлэл буруу дутуу, хэн нэгнээс айгаад нуун дарагдуулж байгаагаас, ил мэдээлж болохгүй гэсэн айдсаас болж өөрсдийгөө хамгаалж байгаа сэтгэхүйгээс их зүйл шалтгаалж байгаа юм байна. Мэдээллийг ил тод, бүрэн бүтэн, үнэн зөв, хүртээмжтэй болгоод ирэхэд “нуугдмал хэлбэрт байдаг залилан, авилгал, танилын сүлжээгээр бизнес хийсэн, завшсан” зэрэг дагавар илэрцүүд нь дагаад арилна. Энэ мэт зүйл дээрээ хууль зүйн байгууллагууд нь арга хэмжээгээ аваад явах, харин утаа бууруулах талаар ажиллаж байгаа хүмүүс бол гол асуудалдаа төвлөрөх нь чухал.

(Photo credit goes to/ Зургийг дараах сайтаав авав: https://mongolianeconomy.mn/en/any-results)

Тиймээс Сонсгол ба шийдлийн хувилбаруудад “Хариуцлага” ба “Мэдээллийн бүрэн зөв байдал” 2-н хооронд дараах логик алдаа байгааг анхаарна уу!

Тиймээс “Хариуцлага тооцно гэвэл “Айдсаар удирдах арга барил” бөгөөд мэдээллийн ил тод байдал алдагдана!”. Харин “Эрх, үүрэг, хариуцлага”-аа одооноос зөв хуваарилаад, үр дүн гаргах тал руу урамшуулж дэмжиж ажиллах, хяналтын тогтолцоог мэргэжлийн байгууллага, их дээд сургуулийн профессорууд, эрдэмтдээ оролцуулж хараат бусаар хийж байх, иргэдэд байнга мэдээлж нэвтрүүлж байх ТВ-н суваг гаргаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хааж боох биш нээж өгөх зэргээр “Мэдээллийн урсгалыг зөв болгон засах” хэрэгтэй харагдаж байна.

Холбоотой нийтлэлүүд