Шинжлэх ухаанд суурилсан зорилт тогтоох шалгуурыг SBTI буюу Шинжлэх Ухаанд Суурилсан Зорилт Санаачлага байгууллага танилцуулдаг. Тэд байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах зорилтууд нь байгууллагын хүчин чадалд тохирсон, хүрээлэн буй орчиндоо учруулж буй хор нөлөөгөө арилгахуйц зорилт мөн эсэхийг үнэлж, баталж өгдөг. SBTI-р батлуулсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон байгууллагын тогтвортой хөгжлийн тайланд л итгэх соёл дэлхий даяар хүчээ авч байна.
Тэд энэ удаад Барилгын салбарын тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг онцолжээ:
Барилга, орон сууцжуулалтын салбар дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарлын томоохон үйлдвэрлэгч нар байдаг. Эрчим хүчний хэрэглээтэй холбоотой ялгаруулалтын дөрөвний нэгээс дээш хувийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг. Орчиндоо агаарын бохирдол, дулаан ялгаруулахаас гадна барилгын салбарынхан өөрсдөө бас цаг уурын нөлөөнд хамгийн ихээр өртдөг: Цаг агаарын байдлаас болж барилгын ажил төлөвлөсөн хугацаанаас хойшлох явдал улам ч түгээмэл гардаг болж, энэ нь дэлхий даяар хэдэн тэрбум долларын хохирол учруулж байна.
Иймд SBTI байгууллагаас өнөөдөр барилгын салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээнд байдаг компаниуд болон тэдэнтэй хамтран ажилладаг санхүүгийн байгууллагуудад зориулсан нүүрс ба хөө тортгоос салгах (decarbonization) шинжлэх ухаанд суурилсан аргачлалаа танилцууллаа. Барилгын салбарыг дэлхийн дулаарлыг 1.5 градусаас дээш нэмэхгүй байх, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг даалгавар, зорилтыг танилцуулсанаараа Тэг Ялгаруулалттай салбар болгох эхний хонхыг дэлдсэн нь энэ.
Шинээр боловсруулсан шалгуурт дараах багтсан:
– Энэ шалгуурыг хэрэглэж буй барилгын компаниуд сэргээгдэх бус эрчим хүчний хэрэглээ, түлшний хэрэглээг 2030 он гэхэд хоёр дахин бууруулах;
– Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг, шинэ барилгын угсралт хийдэг байгууллагуудын хүлэмжийн хийн ялгарал буурч буй байдлыг хэмжих;
-Барилгын үйл ажиллагааны бүхий л явцад эрчим хүч, дулаан, уур, усны хэрэглээ болон хаягдлын хэмжээг тооцож, хэмжин тайлагнах “Бүтэн барилга аргачлал”;