Байгаль орчны менежментийн тогтолцооны энэ стандартын 2015 оны хувилбар одоо ашиглагддаг. Харин стандартыг шинэчлэх техникийн хороо ажиллаж, саяхан шинэчилсэн ноорог стандартыг хэвлээд байна.
2026 оны 1 сард эцэслэн батлагдахаар хүлээгдэж буй энэ стандартад:
- Байгаль орчны менежмент хийхээс гадна байгаль хамгааллын гүйцэтгэлийг сайжруулах
- Хууль тогтоомжийн ба бусад нийцлийн шаардлагыг хангуулах
- Байгаль орчны зорилт тавиад зогсохгүй түүндээ хүрдэг байх тухайд анхаарсан өөрчлөлтүүд орж байгаа юм.
Шинэ шаардлагууд гэвэл:
- 4-р бүлэгт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцох, биологийн олон янз байдал болон бохирдлын хяналтууд
- 5-р бүлэгт бизнесийн стратеги менежменттэй үйл ажиллагаагаа илүү сайн уялдуулах, дээд удирдлага эцсийн хариуцлагаа хүлээдэг байх тухай заалт
- 6-р бүлэгт байгаль орчны менежментийн өөрчлөлт, эрсдэл боломжийн шаардлагууд илүү тодорхой зааглагдах
- 7-р бүлэгт энгийн ажилтчдын оролцоо, зөвлөлдөөнийг шаардах, ажилтан бүрийг хамруулдаг байх
- 8-р бүлэгт байгууллагын өөрийн байгаль орчны гүйцэтгэлийг хянахаас гадна ханган нийлүүлэгч, хэрэглэгчдийнхээ гүйцэтгэлд хяналт тавих шаардлага
- 9-р бүлэгт тогтолцооны үр нөлөө, үр өгөөж, байгууллагад тохирсон систем загварчлагдсан эсэхийг илүү анхаарах, дотоод аудитыг зорилгоор нь ялган өөр өөр загвараар хэрэгжүүлэх заавар,
- 10-р бүлэгт залруулах арга хэмжээ, суурь шалтгааны анализ, байнгын сайжруулалтын үе шаттай циклийг тодотгож өгч байна.
Эдгээр нь манай Ахлах Аудиторын сургалтанд сууж төгссөн мэргэжилтнүүдэд бол мэддэг л зүйлс байгаа биз дээ? 🙂 Өмнө нь илүү заавар стандартууд дотор сайн туршлага болж орсон байсан зүйлсийг шаардлага стандарт руу оруулж ирж байгаагаараа онцлог байна.
- Мөн Хүлэмжийн хийн ISO 14064 гэх зэрэг стандарт нь 1-р хамрах хүрээнд байгууллага өөрийн, 2-р хамрах хүрээнд түүнд нийлүүлэгч, гэрээлэгч, гүйцэтгэгчдийн, 3-р хамрах хүрээнд хэрэглэгчдийнхээ байгаль орчны гүйцэтгэлийг хянах тухай заадаг.
- Энэ шаардлагатай илүү уялдуулж, ирээдүйд байгууллага өөрийн гүйцэтгэлээ хянах бус гадны талуудаа хамт хянаж, хөгжүүлэн авч явах шаардлага түвшин ахиж орж ирж байна.
- Энэ нь бодлогын хувьд дэлхий нийтээд ISO 14001 хэрэгжүүлж буй байгууллагуудын хариуцлагын хамрах хүрээг нэмж, усны ул мөр, хүлэмжийн хийн ул мөр гэхчлэн нарийн хэмжилт хийсэн байгууллагуудад мөн ойлгомжтой болгож байна.