ISO 14033:2019 стандарт – Баталгаажсан ногоон мэдэгдэл!

✅ Баталгаажсан ногоон мэдэгдэл!

✅ ISO 14033:2019 стандартыг хэрэглэдэг үү?

Ногоон үйлдвэрлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй гэж тархи угаасан мэдээллүүдийг цэгцлэхэд шалгах хуудас болсон шинэ стандарт 2019 онд батлагдан гарсан бөгөөд 2024 онд хянаж үзээд хуучин хэвээр хэрэглэхийг зөвшөөрсөн!

Олон улсын ISO 14033 стандарт нь байгаль орчны гүйцэтгэлийн дата, мэдээллийг системтэй, арга зүйл суурилсан байдлаар олж авах, дүгнэн шинжлэх арга зүйг зааж өгөв.

Энэ стандарт нь ISO 14000 багцын бүх стандартад хэрэглэгдэнэ. Тухайлбал, амьдралын мөчлөгийн үнэлгээ хийх, ул мөрийн мэдээлэл гаргах, хүлэмжийн хийн тайлан гаргах, тогтвортой хөгжлийн болон ногоон үйл ажиллагаатай гэж мэдүүлсэн бүхий л мэдээлэл датаг энэ стандартын дагуу шалгана.

Ингэснээр үнэн зөв, баталгаажсан, найдвартай мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, зах зээлд бусдыг төөрөгдүүлсэн мэдээлэл гаргахаас сэргийлж байгаа юм.

ISO 14033 нь ил тод, нээлттэй мэдээлэхийг үгүйсгээгүй бөгөөд мэдээлэхдээ гурав дагч талаар баталгаажсан, гэрчилгээжсэн мэдээллийг л нийтлэхийг зөвшөөрч байгаа юм.

Энэ стандартыг хэлбэр, хэмжээ, байршил, бүтэц, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, баримт бичгийн соёл болон байгаль орчны менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн эсэхээс үл харгалзан “Бүх байгууллага” хэрэглэнэ.

Тиймээс байгаль орчны аливаа гүйцэтгэл, мэдээллийг нийтэлж буй байгууллагууд өргөнөөр ашиглаарай!

(ISO 14033:2019 – Environmental management — Quantitative environmental information — Guidelines and examples)

Холбоотой нийтлэлүүд